Thursday 2 October 2008

Монголын тусгаар тогтнол

Түвд дэх хятадын дарангуйллыг эсэргүүцэж, түвдүүдтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлье. Олон улсын зүгээс Хятадад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгоосой.

Монголд цэргээ оруулахад хөөгөөд

гаргаж чадсан л юм даа.

Монгол, хятад хоёр манжийн эрхшээлээс суларсны дараа хятадууд Монголд санаархсаар. 1911-1915 онд Богд хаант Монгол улс 5 яамтай, парламенттай байв. Хорьдугаар зууны анхны, хамгийн залуу Ерөнхий сайд Намнансүрэн, сайд Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн нар алуулж, Чагдаржав амьд үлдэв. Энэ бол хятадын нөлөөгөөр, урвасан хулгай нарын хийсэн ялт ажиллагааны нэг хэсэг. Монголын төрд зүтгэсэн чадалтай эрсийг хороож, аймхайг нь сүрдүүлж, шуналтайг нь тэжээсээр, ил далд түмэн аргаар эрхэндээ оруулахаар оролдсоор байв.
1925 оны 5 сарын 31-нд Бээжинд ЗХУ-Хятадын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээгээр улаан орос, монголыг хятадад худалдчихав. Энэ гэрээний 5 дугаар зүйлд: "Гадаад Монгол бол Дундад иргэн улсын салшгүй хэсэг бөгөөд, түүн дэх Хятад улсын бүрэн эрхийг ЗХУ хүндэтгэн зөвшөөрнө" гэж заажээ. Гаслан гэж энэ буюу.
Үүнээс хойш Монгол улс Хятадын нэгэн муж болж байгаа юм. Тэр үед Монгол улсын Ерөнхий сайд Цэрэндорж байсан. Хятадаас цэрэг илгээх гэж байтал иргэний дайн гарч юун монголтой мантай юм болов. Арайхийн 8 жилийн дараа Гоминдан гэгч нь ялж Чанкайши гарч ирэв. Бичиг баримт нь бэлэн байгаа, жаахан завгүй байв гээд Монголыг төвхнүүлэх гэтэл цаанаас нь япончууд дайраад ороод ирвээ. Хятадын 1/3-ийг эзэлчихэв. Ингээд муусайн хятадуудын санаа байвч сачий нь хүрээгүй юм даа.
Крымд Рузвельт, Черчилл, Сталин нар 1945 оны 2 сард уулзаж европ, германыг хуваах талаар ярилцав. Төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал орсон нь Японы эсрэг дайнд Оросыг оруулах явдал байв. Япон 1940 оны гэрээг зөрчөөгүй учир ЗХУ дайн зарлахаас татгалзсан. Оросыг дайнд татан оролцуулахын тулд Сталины болзлыг нөгөө хоёр нь биелүүлэхэд бэлэн байв. Сталин /Монголчууд Шаталин гэнэ/:
- Гадаад Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх
-1905 онд алдагдсан Курилийн арлын өмнөд хэсгийг ЗХУ-д буцааж өгөх
- Хойт хятадын төмөр зам дээр онцгой эрх эдлэх гэсэн 3 санал тавив.
Үүнийг Англи, Америк хүлээн зөвшөөрлөө. Сталин европын дайныг дуусгаад 3 сарын дараа японы эсрэг дайн зарлая гэж амлалаа. Бидний цөөхөн монголчууд азтай, тэнгэртэй улсаа.
Сталин гуай Чанкайшид дам нөлөөлөхөө хүчлэв. Рузвельт Чанкайшид Монголыг тусгаар улс болгох талаар хэлэхэд Чан ихэд уурсаж зөвшөөрөхгүй гэв. Рузвэльт: - Тэгвэл та нар японоос өөрсдөө чөлөөлөгд, Орос дайнд орохгүй гэхэд Чан зөв харж инээж, буруу харж уйлсаар, сая хүрэхгүй хүнээ алдаад 30 сая хүнээ аваръя, гэхдээ дайны дараа санал асуулга явуулъя гэсэн нь түүний гарцгүй болж, сүүлчийн арга саамаа хайн шалчийсан, дэмий оролдлого байсан юм.
Орос Японд дайн зарлаж, Монголын 80000 хүнтэй арми дайнд оров. Квантуны армитай хийсэн дайнд Монголын арми 87 хүнээ алдаж, оросууд дайны хүндийг үүрч 25000 цэрэг, офицероо алдав.
1945 оны 10 сарын 20-нд ёстой, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж, хөдөө талаасаа цугларсаар, хөх толбот монгол шүү гэсээр 483000 хүн санал хураалтад оролцож 98 хувийн саналаар тусгаар тогтнолын асуудлаа өндөгнийхөө хээгээр тамгалан баталгаажууллаа. 9000 хүн эсрэг санал өгч. Энэ бол ХХ зууны эхний бөгөөд эцсийн улс төрийн акт юм.
Ингээд олон улсын шахалтаар 1946 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтож, 1925 оны гэрээ хүчингүй болов. Үүнээс хойш олон улсын картад Монгол улсыг тусгаар зурдаг болсон доо. Монголын тусгаар тогтнолд дэлхийн II дайн нөлөөлж, Сталин онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр тэнгэрийн зараалаар хөдөлсөн бизээ.
Нарийн түвшиндээ цөс ихт эзэн хаадын минь сүнс, сүр хүчний ивээлээр монголчууд голомтоо манасаар явнаа. Монгол орны минь голомт мандан бадраг.

Өглөө бүр омогшин сэрэгтүн. Монголчуудаа.

No comments: