Thursday, 2 October 2008

Франц хэв маяг

Францаас ирээд ганц хоноод нутгийн зүг жолоо залсан болоод блогтоо оролгүй, цагаан сарын бэлтгэлд гүйсээр өнөөдөр л нэг нээж харав. Франц орны тухай та бүгд ном зохиол, кино телевизээс сайн мэднэ биз ээ. Зарим блог андууд явсан газрын сониноос сонирхуулаач гэсэн дагуу өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцая. Францууд чех зэрэг төв европын хүмүүсээс биеэр давжаа улс тул би хүртэл хүний нүүр лүү өлийгөөд байхгүй заримаас нь бүр өндөр байж биеийг тоох дөхөв.
Дарс, бяслаг гээд хооллолтын өндөр соёлтой, донж маяг тааруулж гоёмсог хувцаслаад сурчихсан, уран зураг, дуу хөгжим, ном эрхэмлэдэг гээд бодохоор тэд амьдралын сайхныг амталж таашаал авч чаддаг улс. Сэтгэлгээ зан авир нь чөлөөтэй, биеэ барьж эвгүйцэх нь бараг үгүй шиг, ямар ч байсан "раман дотроо яажигная" гэдэг гэлцийг тэдэнд ойлгуулахад бэрх шиг санагдсан.
Хижээл насны авгай тод өнгийн тоодгор юм өмсөөд өндөр өсгийт дээр тог тог хийгээд явж байхад муухай харагдахгүй агаад өнгөний зохицолдоо хачин сайн мэдэрдэг бололтой. Нэлээн тарган залуу бүсгүй нарийхан гоолиг найз охидтойгоо адил хөл шилбэ барьсан өмд өмсөөд, доош саравгардуу гучаад оны хийцтэй пальтоог ташаа толгойн дундуур тайрсан
мэт пиджак өмсөөд энэ жилийн модны оргил болоод бандагнаж байхад хэн ч түүнийг үгүй энэ болимоор юм гэхгүй. Товчдоо хөгшин залуу, бүдүүн нарийн гэхгүй моодлоно. Түүнийхээ донжийг ч тааруулна.
Баян ядуу, боловсролтой үгүйг гадна хувцасласан байдлаар нь ялгахад хэцүү. Булган дээл хайш яйш хэгэлдэрлэсэн бүсгүй хоосон байж болзошгүйн адил, тааран цамц элэгдсэн жинстэй нөхөр саятан байж мэднэ. Юу идэж ууж, ямар ресторанд орж, хоолны захиалга хэрхэн хийдгээр зиндаа зэрэг див тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй. Үнэтэй ресторанд ордоггүй мань мэт хаанахын ямар сортын усан үзмээр хэдэн жил дарсан ямар гээчийн дарсыг мэдэхгүй байж болно. Хавч, дун хясаа мэтийн далайн чамин хүнсийг яаж иддэг, ямар төрлийн маханд ямар дарс уудаг, хоолны дараа ямар бяслаг жимсыг десерт болгон хэрэглэдэг зэргийг бэл бэнчинтэй залуус мэдэж байхад илүүдэхгүй шиг. Жижиг зүйл мэт санагдах ч ямар жимс аль цагт боловсорч гүйцдэгийг мэдэх хэрэгтэй гэнэ. Яг тэр үед нь тэр жимснээс амин дэм авдаг, илүүтэй иддэг бичигдээгүй хуультай. Гүйлс боловсорч байхад, амин дэм нь оргил үедээ бус гүзээлзгэнэ идэх нь утгагүй гэнэ. Орос ах нар шиг цагаан архи, чех андууд шиг шар айраг бараг уухгүй дарс голлон уудаг газар бололтой.
Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттеран Европ дахинд хамгийн том номын санг санаачлан барьж гүйцэлдүүлжээ. Улс орноо удирдаж байсан, байгаа үе үеийн ихэс дээдэс улс орондоо хэрэгтэй үлдэцтэй ямар нэг юм хийж бүтээдэг уламжлалтай юм байна. Люксенбургийн ван санаачлан бариулсан тиймээс Люксенбургийн ордон гэж нэрлэгддэг ордонд сенат (Манайхаар УИХ)нь байрладаг, сайхан ордон байна билээ.
Гадны хэлээр ярих дургүй, өөрийн оронд үйлдвэрлэсэн нэрийн барааг өмсөж эдлэн бахархах дуртай зэргээр их гүрний зангараг мэдрэгдэж байв. Төрлөх франц хэлнээс гадна түгээмэл англи, герман хэл, хэлний нэг группт багтах итал испани хэл мэддэг ч ярих дургүй. Гудамж талбайд хүнээс зам асуухад уриалгахан аргагүй хэлж заагаад өгнө. Англиар ойлгохын дээдээр ойлгож байвч хариу францаар ирнэ. Бизнес хүрээнийхэн бүгд англиар ярьдаг, заавал францаар зүтгүүлэхгүй. Томоохон пүүсүүд орос, хятад хэлтэй ажилтантай болжээ. Ази царай хараад хятадаар ярьдаг хүнээ илгээх ба орос аялгатай англи сонсонгуут оростой ажилтнаа (голдуу франц англи хэлтэй орос хүүхнүүд) аваад ирнэ.
Парижд ажил амины хэргээр оны эхний нэг хоёрдугаар сард очвол зочид буудал олоход хүнд байдаг гэнэ. Моод загварын ертөнцын төрөл бүрийн яармаг энэ хоёр сард шил шилээ дагаад болж өнгөрдөг бөгөөд, Франц загвар тодорхойлдог орон тул хорвоогийн өнцөг булан бүрээс энэ салбарт ажилладаг хүмүүс цувдаг цуглардаг юм байна.
Луврын гадна нэмж баригдсан, Дэн Брауны "Да Винчийн код" номонд тодорхой гардаг алдарт шилэн пирамид, сарнайн зурвас зэргийг үзлээ. Сард нэг бүтэн сайн өдөр музейнууд үнэ төлбөргүй. Өглөө эртхэн очсон ч хэдэн км урт дугаар үүссэн байвай. Энэ пирамид барьсан архитектор вьетнам гаралтай хүн, түүний энэ бүтээлийг зарим нь архитектурын гайхамшиг гэж байхад зарим нь эртний барилгын цогцолбор дунд хэв шинж эвдсэн "Парижийн шарх сорви" гэж дургүйцэн угтсан гэх. Дашрамд дурдахад Европын орнуудад хотын өнгө үзэмжид ихэд анхаардаг. Яланэгуяа түүх соёлын дурсгалт газар, барилга архитехтурын хэв шинжийг хадгалах тал дээр хууль дүрэм нь чанд хатуу. Мэддэгээрээ Праг хотод хуучны барилга ихтэй хотын төвд шинэ үзвэр үйлчилгээний газар нээхэд дотор засал дээр орчин үеийн болгон өөрийн дураар өөрчилж болохоос гадна фасад дээр гар хүрэх хориотой. Ойр орчмын барилгатай, түүхэн үетэйгээ зохицсон байх ёстой. Париж француудын тухай ярьж байгаад Прага гээд хальтирчихлаа. Загварын ертөнцын талаар Прага очиж байгаад бичлэг оруулнаа. Одоо бууз чимхэх гээд зав алгаа

Бахардаж vхсэн хvлэг…


Бариа ойртоход
Байдаг хүч шавхагдана.
Барианд орох
Ганц бодол л үлдэнэ…

Уухай хашгирах наадамчид
Тасарч нэг, тодорч нэг сонсогдоно.
Урагш зүтгүүлэх ташуур
Энд ч нэг, тэнд ч нэг мэдрэгдэнэ…

Дөрвөн мөч бадайраад
Тушаатай мэт гацна.
Дөрвөн уулын дунд
Түрүүлэх заяандаа омогшино…

Монгол наадмын бахархал
Молор эрдэнийн хүлэг
Мөнхийн хүрдэнд шидэгдэхээр
Хурдны зам дээр сөгдөнө…

Хамар гэнэт цоргиод,
Өвдөг нугараад сульдах шиг…
Үгүй, би өндийнө гээд…
Хад чулуун доор дарагдах шиг…

Дотор сайхан онгойгоод
Тэнгэр цэлмээд ирнэ.
Хөх тэнгэр дээрээс
Хөшсөн биеийг хучна.

Шантраагүй шандаст хүлэг,
Сөгдөөгүй босоо унага,
Алсыг ойртуулсан,
Аюулхайг чичрүүлсэн,
Уухайн дуугаар бүрэлдэх
Уралдааны монгол морь.

Ай, хөөрхий хүлэг мину,

Нулимстай мөнхрөх ажнай мину…

Хэлний бэлтгэл буюу диваажин минь баяртай.

Ийгээд миний нэг жил дуусаж албан ёсоор цэрэгт явахаар боллоодоо. Цэрэгт гэдэг нь жинхнээсээ биш гэдгийг ойлгоорой. Зүгээр тэгж зүйрлэж болох юм шиг санагдаад байгаан. Харин хэлний бэлтгэлээ диваажин гээд нэрлэсэн маань ч бас дүйх болов уу гэж боддын. Диваажин гэж хүн бүрт янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн нэг тийм гэгээлэг газар байдаг байх. Надад ч бас гэхдээ надад гэрэл цацарсан өвс ногоо цэцэг энэ тэр алаглаж халиурсан гэхээсээ эрх дураараа юу дуртайгаа хийж болох тийм орших газар наддаа диваажин юм байгаан. Энд байх 1 жилдээ их юм хийж үзлээ толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийх нь хаашаа ч юм гэхдээ дураараа байлаа. Дотуур байранд маань ямар нэгэн хяналт айхгүй хэдэн цагт гарж орох нь хамаагүй хэдэн найзаа авчраад хэд хонуулсан ч хэнд ч пад байхгүй. Хичээл маань чи сурахыг хүсвэл сур гэсэн байдалтай. Ю сурмаар байна тэрийгээ. (яг үнэндээ ийм байгаагүй л дээ би л тийм болгоод тэгж ойлгоод энэ жилээ өнгөрөөсийн) Гол бичих гэж байгаа зүйлүүдийн маань нэг нь энэ нэг жилээ би гадаад хүмүүсийн дунд тэр тусмаа олон орны залуучуудын дунд өнгөрөөлөө. Улс орнуудын тухай хирэндээ л ихийг дуулсан гэж бодож байна. Яахав хамгийн сүүлд хүүхдүүдээс сэтгэгдэл бичүүлж авч байхад чамтай би нэг ч удаа ярьж үзээгүй гэхдээ чи их хөгжилтэй байхаа гэж сонссон их ч...хэхэ

Тэгээд энэ нэг жилээ өнгөрөөсөн гадаад орны олон нөхдүүдийн талаар үлдсэн нэг жилийн сэтгэгдэл дурсамжаа бичнээ.

Вьетнам: Аа эдгээр улсууд бол үнэн сурах эрмэлзэл бүхий нөхдүүд даанч хэл ярианы жаахан бэрхшээл япон хэл вьетнам хэлний дүрэмийн ялгаанаас болж баахан зовсон байхаа.

Хүнийхээ хувьд бол өөрсөддөө их зарчимч ханддаг улаан коммунизм бас ханхлана шүү гэхдээ муу юм нээх ханхлаагүй ээ. Өөрсөддөө шаардлага тавиад түүнийхээ төлөө тэмцэж чаддаг нь бахархалтай. Бас нэгдээд нэг юмны төлөө санаа зориг нэгтгэнэ бүтээхдээ их сайн юм шиг санагдсан. За өөлхөд бол амиа хичээсэн дуракууд даа. Адилхан вьет байж л нэгэндээ новширж байгаа харагддаг. Гэхдээ энэ байдал бүх орны хүмүүс дээр бага сага анзаарагддаг л чанар л даа гэхдээ эд нуус бол энүүгээрээ бусдаасаа гоц.

Лаос: Эднуусыг нээх сайн мэдэхгүй э. Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ туяхан хэхэ. Нарийхан нарийхан залуучууд гэхдээ үнэн ажилсаг хоол энэ тэр дээр бол дагуулахгүй. За тэгээд нилээн шашинлаг хүмүүс тэрнээсээ ч тэр үү даруухан агаад элдэв ааш зан гаргах нь бага. Толгойгоороо бол бусдаасаа жаахан муу юм шиг санагдсан. Гэхдээ идэвх мэрийлтээрээ аймаар санагдсан шүү. Гүргэр улсууд байхаа.

Индонэз: За дийлэнх нь Муслим шашинтай. Шашин бас хойшоо татдаг гэж үнэн байж магадгүй шүү. Тэр шинжийг энэ хэдээсээ харсан гэхүү дээ. Үнэр энэ тэр жаахан бий гэхдээ халуун газар хэцүү л байдаг байлгүй дээ. Гол буруу бол халуунд усанд ороод хатаалгүй шууд хувцас өмсөхөд буруу байдаг гэж дүгнэцгээж байна лээ. 3 хоногт нэг удаа хоол хийнэ тэр нь 3 хоногын хоол байна. Найзууд халаагаа л туугаад байдаг шиг байна лээ. Гэхдээ энийг би заншил гэхээсээ манай хэд л залхуураад байна уу даа гэж хардаг. Толгой бол овоо шүү гэхдээ тэгж мэрийж байхад бурхан Аллах бас харж үзийшдээ тэ. Үнэн хичээнгүй хичээл сурахын төлөө төрсөн улс шиг. Жаахан их зантайдуу. Эрчүүд нь эрдэм ном хөөсөндөө ч тэр үү жаахан сулбагар. Таргалсан хүнийг ер нь шүүмжлэнэ шүү бас зарчим талдаа байхаа. Гэхдээ шашин хүчтэй болохоороо манай хэдэн индонэз элдэв юманд орооцолдохгүй их догь элдэв юм болох гээд ирүүл шууд бууж өгөх янзтай. Шашиан гэж..

Кэни: Ингэж бичдэг болуу? Kenya нэг л хүн байсан. Ганц хүнээр бүтэн улс дүгнэх жаахан хэцүү юмаа. Гэхдээ яахав хэлэх гээд үзий. Дарлагдаж ирсэн болоод ч тэрүү эх оронч даруухан дуу ухаалаг ч юмшиг. Санаатай байж магадгүй ээ. Их өндөр хэхэ 2метр-тэй залуу шүүдээ. Кэни хүн гэвэл надаа өндөр хүн л санаанд бууна хэхэ. Хар бор арьстай цоглог нүдтэй нүдэндээ галтай гэх юмуу. Нэг иймэрхүү

Камерун: Хэхэ би энийг дох-той гэж бодсоор нэг жилийг өнгөрөөлөө дөө. Монголд анх 2 шимпанзэ гуайнууд дох авчирсанаас хойш Камерун гэхээр дох буугад байхын. Хар арьстай болохооро өөрийгөө хип хоп сонсох ёстой гэж боддог байхаа. (миний бодол шүү) Байнга Мадафака энэ тэр бол гараастай. Тэгсэнээ гоонж үргэлж өмсөнө. Сонин л хип хап юмууда. Биеэ авч яваа нь жэнтлэмэн тэгсэн мөртөө амнаас гарч авиа нь арай өөр. Би бодохдоо тэрийг Улсыхан сайдыхан хүүхэд байх гэж боддог хэхэ. Манай хүн бас одиноороо болхоор бүтэн орноор нь ярихад хэцүү юм.

Тайланд: Бас л ганц тэгээд охин. Эхэндээ нээх анхаардаггүй байсан. Тэгсэн нэг баяр дээр Үндэснийхээ хувцасыг өмсөөд нүүрэ будаад загвар өмссөн чинь золтой зүрхээ алдчаагүй. Би индонезууд л шашны бусаар алсан мах иддэггүй байх (өөрөөр хэлбэл Муслим ард түмэн) гэж бодсон буддист л боловуу манай хүн Үхрийн мах иддэггүй гэсэн. Нэг удаа идэж үзсэн гэсээн. Хичээлдээ мундаг юм шиг байна лээ. Дээр нь их мэриймтгий дауухан улс шиг санагдсан. Шашиан гэж хэхэ. Буддист болхоороо Шагжамуни маыгын амарлингуй улс шиг. Ер нь эырэг бодолтой байгаа.

Иран: За манай ганц галзуу иран бас ганцаараа. Миний өшөөтөн юм. Жаахан маргаан болоод зодоон зохион болсон чинь газар хэвтээд өгдийн байна лээ. Сурмаар.. Би сүүлдээ хэрэгт орсон. Манай хүн багш нарын урд тавьсан жүжиг энэ тэрийн хараад би юун оскар гэж бодсийн шүү. Арабын ертөнцийн төлөөлөл болсон манай хүн их л муу сэтгэгдэл төрүүлсэн надаа бол. Даруу биш онгиргон зантай дуу чангатай. Шал шал хийсэн дүү. Гол нь онгироодуу.

Шриланк: Эднуусыг чинь би энэтхэг л гэж бодож байсан харин тэднээс гаралтай өөр улсууд юм билээ. Надаа тэгж тайлбарласан. Эх оронд нь иргэний дайнтай байгаа гэсэн. Энэтхэгийн хэсэг үндэстнүүд л энэтхэгт ч тэр шриланкд ч тэр дайн өдүүлээд тусгаар тогтнох гээд байгаамуудаа. Хүнийхээ хувьд шриланкууд бол хүн ышиг санагдсан. Бидэнтэй их ойр зантай юмшиг. Нэг л дотно гэхдэ нээх ойртож танил болоогүй ээ. Дорнын хүний даруу зан гэж хэхэ. Хичээлийг 1т тавьдаггүй ч бие амьдралаа авч явж байгаа нь үнэхээр сурмаар зүйл бий. Дотроо их эвсэг. Шриланкууд бол надаа үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн.

Энэтхэг: Би англи мэдэхгүй л дээ гэхдээ энэтхэг шриланкуудын англи хэл нэг л өөр санагдсан. хэхэ. Энэтхэгүүдэд их гүрний үзэл бол бий. Бодолтой улс шиг санагдсан. Юмыг зөв дүгнэдэг наргианч улс юмуудаа.

за ийгээд оронууд дуусаж байх шиг байна. Хэлсэн ярьсан орнуудыг ер нь анзаарсан биздээ ямар ямар орнууд дэлхийн хаах нь юу хийж аж төрдөг нөхдүүд вэ гэдгийг. Бүгдийхэн сэтгэл зүрхэнд эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл гал дөл буцалж буй залуус.

Би өөрсдийгөө Монголчуудаа нэг бичье гэснээ байчлаа. Бусад хүмүүс хангалттай дүгнэж байгаа байхаа.

Одоо харин очих газраа жаал бичье. Очих газар маань нэгэн тосгон хэхэ би тэгж нэрлээд байгаан 172 мянган хүн амтай гацаа. Очих сургууль маань коллэж тэгээд өглөө тооллоготой цагаар хооллодог. Хичээл хийх давтах нь бас цагын хувиартай тийм газар болхоор би шорон гэж нэрлээд байгаан. Орой 9-д хаалга цоожлоно. Магадгүй 11 цаг гээд тог таслах байх. Гэхдээ манай сургууль тог нэт тасалдаг эсэхийг мэдэхгүй байна. За тэгээд анхны монгол болж очих юм бас ганц Монгол нь.. Дараа жилийн хичээлийнхээ бөгсөөр (гоо сайхангүй бичлэг болж байна даа) дахиад ийм юм бичнээ.

Газар газрын заншил

Ємнєх бичлэгт маань блог анд Заягийнхаа vлдээсэн сэтгэгдэлд хариу болгож оруулж байна.

Япончууд дээхэн vед хvvхдийн доод сvvн шvдийг болжморын шvднээс хурдан урга гээд байшингийнхаа дээвэр лvv чулууддаг, харин дээд шvдийг нь хулганы шvднээс хурдан урга гээд байшингийнхаа суурь шалны зvг руу шиддэг байсан гэнээ. Харин орчин vед анагаах ухаанд сvvн шvд ДНA тодорхойлоход, арьс нєхєн суулгахад (би дээр ТВ-р сонсож байсан юм) зэрэгт хэрэглэдэг болоод байгаа тул хадгалж байх нь зєв гэнэ шvv. Би ч охиныхоо шvдийг хадгалах гэсэн чинь аав нь монгол єгч явуулаад нохойд єгнє гэнээ. Япончуудын нохой маниас илvv юм иддэг болохоор идэхгvй байхаа. Доод шvд нь бас хєдлєєд эхэлчихсэн, унахаар нь бєєндєж монгол явуулах, нэг бол аавтай нь бяцхан хэмжээний дайн зарлаад хадгалж авч vлдэх гэсэн 2 зам байх шив дээ. 
Таньдаг япондоо хэлсэн чинь нохойны баасаар нь гараад ирвэл яах уу гэнээ. ККК. Нээрээ єгсєн нохойных нь баасыг ухаж vздэг юм билvv. Баас ухагч болчих юм байна дєє.

Ингэхэд нээрээ болжмор шувуу шvдтэй билvv?

PS: Нээрээ энэ талаар цуг ажилладаг хятад, солонгос, австрали, тайвань, америк нєхдvvдээсээ асууя байз. Тэгж байгаад та бvхэндээ хэлэмз...

Торгоны замаар тэнүүчилсэн нь

Намуу цэцэгсийн талбай дээр саатаж болдоггүйм гэнэлээ, шууд унтаад ахиж сэрдэггүй гэж ээж хэлнэ лээ...Замд таарсан элдүүтэй бацаан...муухай амьтан биш байна гэжүүдээ...Иссук-Кул Нуурын бийчэн дээр...Бас нэг замын танил, бишээ 2 замын танил...Бишкекийн цирк гэнээ, их сүртэй байгаа биз...Аан нэг музей гэнэ лээ. орж ямар үзэж амжисан биш...Спортын Комплекс...Хотын төвд байх Манас цэцэрлэгт хүрээлэн...их гоё юм байна лээ...Эээ эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд хар халуун бүгчимд ингэж суух чинь яасан ч гэцүүмбдээ. Шөнө хүртэл унтах гэхээр бүгчимдээд унтаж ч чадахгүй зовж байнаа энд. Ядаж байхад бас их хуурай юм бэ энэ агаар нь. Тэгээд их халуун болхоор амархан хөлрөөл, хөлсөндөө арьс жоохон түлэгдээл хорсоол, загатнаал биеэр элдэв юм туураад байна. Маажияа маажиж болохгүй, хүний нүд харуулж байгаал шааррр шарр гээл маажихаар нөгөөх биржийсэн юмнуудаас цус шүүрээд улам үрэвсээд байхын. Уг нь ээмэ өөвө тэйгээ гоё л байна санж. Энэ агаар усанд нь бас дасан зохицох гэж их удаан экологийн тэнцвэргүй байдал үүсгэх нь. Жоохон тух алдаад ирхийн сацуу муу цоорхой гэр минь санаанд бууж ирээл аав минь адуугаан хариулаал ар хөвчийн унагаа исгэрэнхэн давхиж ирээл царай муутай төрсөн ганц охиноо тэврэч дээш өргөн хамаг инээд хүргээл байдаг дүр төрх нь харагдаал ирхийн.
Аав намайг дурсдаг боловуу
Аав намайг үгүйлдэг болвуу
Тэртээх өдрүүдийг санадаг болвуу
Тэмүүлсээр үнсүүлснийг минь санадаг болвуу
Үргээлж аав миний сэтгээлд
Үүүрийн зүүдэнд үдшийн бодолд
Үгүйлээх бүрдээн нулимас цийлэгнүүлэн
Үнэрийг нь би салхинаас хайнаа( Сарантуяадав)...Хннн(санаа алдав)...За тэр дэмийрэх ч яахав, одоо ахиад 3 долоо хоноод л харилаа. Өдөртөө нэг удаа хооллож ходоодоо баярлуулдаг байсан бол энд ирээд өглөө өдөр орой гээд өдрийн 3 чанасан мах шарсан төмс идсээр нөгөө муу пигур маань бор шүүгээнд минь байдаг гурилийн түмпэн л гэсэн үг. Та нар одоо ирээдүйн мисс зисс гэж горидоод ч хэрэг байхгүй шүү. Түрүү долоо хоногт Киргиз явж ирэв. Алма-Ата-с Киргиз ийн хил хүртэл 3 цаг явдын байна, хил хүртэл гоё байсөөн, зам дардан, ааш шулуун овоо л байвш. Тэгсэн хил гараал юу вэ Киргиз чинь Монголоос дутах юм байдаггүйм байна, дүүрэн шороон замаар дүнхэл донхол, дүнхэл донхол гэсээр идсэн таван бууз амаар буцаж гараад аан махан дотор нь халиар байсым байна энэ тэр гэж харж байх жишээтэй. За тэгээд ахиад 3 цаг Бишкек хүртэл явдын байна. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу замын донхолгоо хөрш айлын архичин Балдангийн нүүрнээс долоон дор. Юун байгалийн сайханыг мэдрэх арай гэж амьтай голтой нийслэл хотод ирэв. Киргизийн нийслэлийг урд нь Фрунзе гэдэг нэртэй байснаар л төсөөлж явсаар шинээр 1991 оноод хойш Бишкек гэдэг нэртэй болсоныг нь ч мэдээгүй явж. 1926 он хүртэл Пишкек гэдэг байснаа манайхнаар Сүх ах бололтой юм, Михаел Фрунзе гэгч хувьсгалч хойд булангаас гарч ирэн ядарсан ард түмэнд эрх чөлөө эдлүүлсэнээр Фрунзе ахад талархан энэ хотоо энэ хүний нэрээр нэрлэх болсон гэдэг. Юу хийж явсын болдоо хөөрхий. Мааний бадмихум. Тэхдээ хаа очиж нүд хужирлачихаар цэвэрхэн байшин барилга саад цэцэрлэгтэй төв азийнхан гэж одоо монголорхуу л хүмүүс юм аа. Казакуудаас шал өөр нэг тийм тайван энгийн намуухан хүмүүс байдаг юм байна. Казакууд миний ажигласнаар нэлээн онгироодуу тэр хавьдаа л газрын баялаг орон нутгийн хэмжээгэрээ тэргүүлдгийн болхоор чааваас тэгдийн байлгүй. Нэг мэдсэн чинь би гэдэг хүн чинь торгоны замаар хөндлөн гулд алхаад явж байгаагаа олж мэдэж энэ тэр. Ромын хаант улсаас эхлэн хар тэнгисээр дайран Анкара Дамаскус Багдад Хамадан Тегеран Кавказ Душанбе Бухар Самарканд Ташкент Үрэмч Бээжин хэмээгддэг байсан энэхүү торгоны зам дээр (м.э.ө. 141- 1370 он хүртэл) хөл тавьж үзэж буйдаа туйлын их бэлэгшээж уярсандаа доголон нулимасаа салхинд хатаан ширэлдсэн даахиан арагш шидэн замын ядаргаа тэр дороо мартагнаж энэ тэр. Баруун зүүнийг холбон, торго дурдан, тамхи пүүшиг, алт мөнгө, идээ будаагаа солилцон наймааны үе ид хөгжиж байсан энэ эртний алдартай замыг хүн бүхэн мэдэх буйзаа. Тэндээ нэг хоноод маргаадар нь Бишкекийх ойрхон байх Иссук-Кул нуурын бийчэн дээр очин жоохон дураараа дургиж дунд чөмгөөрөө наадавш. Яаг сэлчий гэхээр ус нь жоохон хүйтдээд гүй нэгэнт ирсэнийх гутал юугаан тайлан жоохон нуурын захаар нь хөл нүцгэн туулж нэг хэсэгтээ л жаргав. Нуурын цаад эргээр нь Тяан-Шяаны нурууд сүндэрлэн наад эргээр нь жимсний мод алаглан нүүр нүдгүй модноос жимс түүж гэдсээ дүүргэсэн. Идсээр байгаад Тэлмэнгийн гүзээ нь ч дүүрээд ирсэн түүсээр байгаад ээмэгийн сав нь ч дүүрээд ирсэн. Гэртээ харьж байгаад варень хийнэ ингэнээ манай ээмэ ажилсаг бүсгүймөө. За тэгээд нуурын эрэг дээр ганц нэг хоноод буцаад Бишкек ороод тэндээ ахин нэг хоноод сая өнөөдөр л гэрийн бараа харав. Аан нээрэн ядаж байхад яр, яран дээр хатиг гэхчээр замын турш хань болон нэгэн аххүү цугтаа явбаа. Аймар ховдог за юу, ёооё, ховдог ховдогтоо үнэн хомхой ховдог наацан, ярьдаг юм нь дүүрэн хоол, хоол идэнгүүтээ аймшигтай шоорррр гэж сороол пүррр гэж унгаал паррр гэж хэрхэрээл, фүй чорт яасан бүдүүлэг аххүү байваа. Ээж бидэн 2 буруу харж уйлан зөв харж инээн хэд хоног хичнээн тэсвээ. Үнэн бүдүүлгээс бүдүүлэг, балиар юм байна лээ шд шаар чинь. Замын ядаргаа овоо тайлагдаж байсан ахиал замын ядаргаанд ороод хэлээ унжуулаад л сууж байна. Зөөз нэг иймэрхүү, одоо ёстой нээрэн хэд хоног гэртээ тайван сууж амрахгүй бол энэ биенээс минь юу ч үлдэхгүй нь. Ашгүй өнөөдрөөс хамар хашаанд нэгэн 3 настай хүүхэдтэй монгол айл нүүж ирж байгаа сураг чих дэлсэв. Маргаадраас айлын хаалгаар шагайн жаалхүүг нь уруу татан жаал тоглий байз. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж. Ядаж л нэг жоохон тоглоомоо булаацалдаад уйдаагаа гаргачий байз

Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг


Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн долоон мянга гаран зурагт дорнын сэдэв давамгайлдаг. Түүний уран бүтээл дэлхийн олон оронд байдгийн нэгэн адил Монголын тухай буюу монголын хөрсөн дээр амилсан бүтээл цөөнгүй. Монголын Дүрслэх Урлагын Музейн сан хөмрөгт буй Рерихийн хэд хэдэн бүтээлээс Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Их Улаан баатар” \165х125, шороон будаг, холст\ зургийг толилуулья.

Энэ бүтээл бурхны домог зүйгээс сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барилийг санагдуулам сонирхолтой бүтээл. Монголд бурхны шашин нэвтрэхээс өмнөх үеийн уран зурагт зоригт баатруудын туульс, дээдэс язгууртны ан хоморго, ердийн нүүдэлчин малчдын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн зураг зонхилж байв. Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулсан хэдий ч энэ нь монголын үлгэр домгийн баатар биш, Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва буюу бурхны шашны дүр. Зураач зургийн ар талд өөрийн гараар “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.

Зураач Монголын хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хуралд энэ бүтээлээ бэлэг болгон дурсагжээ. Тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг “Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлүүлсэн захидалдаа: “Орчин цагийн далбаан дор монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагын бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байв.

Рерихын захидал дахь гэрэлт ирээдүй гэсэн тодотгол зургийн санааг илтгэнэ. 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол орон социализм байгуулах зам сонгож, хүмүүс нийгэм журмыг өөрчлөх үзэл санаа, гэрэлт ирээдүйд итгэж байв. Хүн амын дийлэнх шашны мухар сүсэгт автагдсан, бичиг үсэгт тайлагдаагүй тэр цагт Маркс Ленины харийн сургааль мэдээж ойлгомжгүй байв. ХХ зууны эхээр жирийн ард олонд ихэд гэгээрсэн бодь сэтгэлтэн орших Шамбалын орон бол аз жаргалын билэг тэмдэг, „Хүмүүний мөрөөдлийн орон“ Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн бүрийн дайсныг дарагч шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу байжээ. Н.К.Рерих энгийн олонд зургаа ойлгомжтой болгох үүднээс агаар мандал, эх дэлхий, газар доорх гурван ертанцөд зоргоор явдаг гурван нүдэт номын сахиусаар ирээдүйг билэгдсэн нь зураачаас гадна сайн сэтгэл зүйч болох нь харагдана.

Монгол зурагт шороон будгаас гадна \алт, мөнгө, зэс, төмөр, оюу, номин, тана, шүр, сувд зэрэг\ үнэт эрдэс есөн эрдэнэ хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэдэг уламжлалтай. Зургийн дэвсгэрт авсан гол өнгөөс шалтгаалан, улаан бол мартан, хар бол нагтан гэж ангилдаг. Зураач зөвхөн нэг өнгөөр тэр өнгийн нарийн ялгаан дээр ажиллан зураасын нарийн ураар дүрсийг тодруулдаг. Монголын эртний бурханчид бийрээр ямар гайхамшигт уран дүрслэл бүтээж байсныг „Бадамсамбуу“ \Дүрслэх урлагын музей, 192х144, алтадмал мартан\, „Махагал“ \Богдын музей, 168х78, нагтан\ бүтээлүүдээс харж болно. Бурхны шашны улааны урсгалын том төлөөлөгч Бадамсамбуу зөвхөн улаан өнгөөр мартан зургаар бүтээгдсэн бол сөрөг хар хүчийг ялан дийлэгч догшин сахиус Махагал хар буюу хар хөх давамгайлсан нагтан зургаар бүтээгджээ. Өнгийг утга санаа билгэдэл зүйтэй уяалдуулан нарийн бодож сонгодог нь харагдаж байна.

“Их Улаан баатар” зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Цэлмэг хөх тэнгэрт гал хээр морьтой “улаан морьтон” дүүлнэ. Морьтой холбогдох үг хэллэгээр баян тансаг монгол хэлэнд морьны зүс, явдал, нас хүйсийг ялгасан өчнөөн хэллэг бий. Ялангуяа морины зүс тодорхойлсон олон үг хэлц байдаг. Зурган дээрх моринд галын дөлийн туяа туссан тул ямар зүсмийн болохыг тодруулж хэлэхэд төвөгтэй. Үүл хүртэл ягаавтар туяатай. Урд талаар нисэх тагтаа болов уу гэмээр шувууд улаанаар будагджээ. Ихэвчлэн цагаанаар дүрсэлдэг гэр болон сүм хийд улбар шар өнгөтэй. Бурхны шашны тигээр улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг билгэддэг. Өнгөрсөн зууны хориод онд Монголд улаан армийн оролцоотойгоор улаан хувьсгал ялсан. Зургийн нэр “Их Улаан баатар”. Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Николай Константинович улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь ойлгомжтой.

Хотын нүүрэн талд гол гэрийн өмнө ардын төлөөлөгчдийн “Их Хуралдай” чуулж байна. Хуралдагсдын хоёр талд төрийн туг босгожээ. Энхийн цагаан, дайны үеийн хар туг бий. Эрт дээр үеэс монголчууд дайн тулаанд төрийн хар туг сүлд ивээн тусалдаг хэмээн итгэж ирсэн. Хар туг нэг ёсондоо өвөг дээдсийн, эх орончийн сүнс шингэсэн шүтээнд тооцогддог. Зөвхөн хар туг зурган дээр байгаа нь нийгмийг бүхэлд нь өөрчлөх, шинэ хүнийг төлөвшүүлэх нь хүнд хэцүү урт удаан үргэлжлэх үйл явц буюу дайн тулаан гэж үзэж болно гэсэн санааг Рерих илэрхийлсэн болов уу гэж санагдана.

Зургийн доод хэсэгт нийслэл Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Гэтэл Дамдинсүрэн, Жүгдэр зэрэг монгол зураачдын бүтээлд бүгдийг нарийвчлан жижиг эд анги, чимэглэлийг хүртэл гаргасан байдлаар Өргөө хот дүрслэгдсэн байдаг бол Рерих Улаанбаатар хотыг “Өндөр Жанрайсаг” и “Бат-Цагаан Өргөө” зэрэг онцлог хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргажээ. Монгол уран зургийн нэг онцлог нь яв цав дүрслэл, нарийн бичлэг бөгөөд гэрийн байршил, хотын ерөнхий төлөв ертөнцийн зүг чигтэй тохирсон байдаг. Рэрихийн сонинд бичсэн захидалд Богд уулыг дурдсан, уулын ерөнхий дүрс нугачааг харахад зурган дээр Богд уул зурагдсан мэт. Номин, ногоон, цэнхэр, ягаан, ухаа бор зэрэг өнгийг ер бус гоёор зохицилдуулан уул нурууг зурж, ямар нэг хэмжээгээр эзэлхүүнтэй овгор товгор мэт болгожээ.

Улаанбаатар хот Богд уулын ар хормойд байдаг, монголчууд гэрээ урагш харуулан барьдаг заншилтай. Зураг дээрх гэр хийгээд хот нэлэнхүйдээ уулын өмнө талд мэт болжээ. Рерих бодит газар оронг монгол уламжлалт зургийн харьцангүй билэгдэл утгаар дүрсэлдэг аргаар зурсан бололтой. Монгол зурагт газар орны дүрслэл зөвхөн зургийн үйл явц өрнөх дэвсгэр болдог. Өрнөдийн хүн ийм зураг хараад яагаад ижил газар оронг дүрслээд байдаг юм бол гэж гайхмаар аль ч уул ижилхэн гурвалжин дүрсээр зурагдана.. Эдгээр бүдүүвч тойм төдий гурвалжин-уулууд зургийн талбайг олон нэгжид хуваана. Нэг нэгж-уулын энгэрт ан гөрөө хийж буйг харуулж, нөгөөд нь хурим болж буйг харуулах жишээтэй.

Монголын хавтгай зургийн ийм аргад эзэлхүүн болон гэрэл сүүдэр үгүй, түүнийг зураас өнгөөр ялгадаг онцлогтой. Уламжлалт монгол зурганд эзэлхүүн овгор товгорыг гэрэл сүүдрээр бус өнгийн ялгаагаар, нарийсч бүдүүссэн зураасаар гаргадаг аж. Рерихийн зураг монгол хавтгай зургийн аргаар бүтээгдсэн хэдий ч угалзалсан үүл, галын дөлийг монголын их зураачид шиг нарийн гаргаагүй, эзэлхүүнийг гэрэл сүүдэр ашиглан гаргасан байна.

Зургийн дээд хэсэгт үүлэн дунд “Маш Дарагч” \төвдөөр “Шинду Намбар Номбо”\ бурхны номын биет дүрс очир суудалтай, харанхуй мунхагийг тас цавчигч илд барьсан байдлаар бурхны тигээр зурагдсан. Энэ бурхны хөрөг, гурван мэлмийтэй догшин дүртэй харьцангүй томоор дүрслэгдсэн морьтон, угалзалсан үүл болон галын дөл сэлт нь бүхэлдээ бурхны шашны тигийн дагуу зурагдсан шашны урлагыг санагдуулна. Нарийн ажиглавал тиг эвдсэн зүйлс бий. “Маш Дарагч”-н хоёр талд тиг ёсоор нар сар байх учиртай, үүний оронд Рерих жижигхэн таван хошуу зурсан байна.

Номын сахиус голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй байдаг бол Рэгдэндагва хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй дүрслэгддэг цөөхөн номын сахиусын нэг билээ. “Шангад” (сансар дахь бурхадын орон, 60х81 хэмжээний усан будаг) танк зураг дээрх Рэгдэндагва ихэд энхийн царайтай, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрслэгдэсэн байхыг Дүрслэх Урлагын Музейд харж болно. Заримдаа Рэгдэндагвын морийг хонгор зүсмийнхээр зурдаг. Шашны дүр бүрийг тогтсон тигийн дагуу зурж, гарт барьсан зэр зэвсэгийн бариул дээр билэгдэл утгыг илэрхийлдэг очир, чандмань, гавал зэрэг тухайн дүрийг тодруулах чимэг шигтгэдэг билээ.

Харин Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай байдлаар зуржээ. Ээтэн гутал, яах аргагүй монгол баатрын хувцас, шашны билэгдлийн чимэггүй ердийн бариултай андуурах аргагүй тахир монгол сэлэм, сэлэмний хуйн угалз чимэг бас монгол нь танигдахаар ажээ. Монголчууд эртний уламжлалт ардын урлагтай байсан тул бурхны шашныг өөриймсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл тун цөөн билээ.

1970 онд хэвлэгдсэн “Социалист Монголын дүрслэх урлаг” номондоо И.Ломакина “Их Улаанбаатар” зургийн шашны учир холбогдлыг дурдаагүй байдаг. Ленинградад үзсэн Рокуэл Кент, Святислав Рерих нарын бүтээлийн тухай шагшин ярихад, Дүрслэх Урлагын музейн ажилтан аав маань Святислав Рерихын эцэг Николай Рерихын энэ зургийг үзүүлж бурхны шашинтай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгч билээ. Тэр үед шашны урлагын тухай ярих бичих хориотой, шашны суртал нэвтрүүлэг гэж үздэг байлаа. Бурхны шашны бурхад, догшид сахиусыг дүрслэн үүссэн XYIII зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн зээгт наамал хэмээх торгон наамал зургийн талаар бичсэн “Торгон зураг” номондоо аав маань эртний урчуудын нэг ч бүтээл дээр тайлбар хийгээгүй байдаг. Ийм л цаг үе байв.

Бурхны шашин дэвшил хөгжил авчирч байсан тухай Ю.Н.Рерих хэлэхдээ: “XYI зуунд төвдийн буддизм Монголд нэвтрэхдээ Энэтхэг, Хятад, Төвдийн соёлын их салхи өмнө нь уйгаруудын авчирсан сургаалийн эртний хэлбэрийг түрэн зайлуулж, XYII- XYIII зуунд Монголд эрчимтэй хөгжсөн яз уран зохиолд төвд, самгарьд хэлний онцлог сонгодог монгол бичгийн хэлэнд тусгалаа олж байв. Нэмж хэлэхэд Монгол өөрөө эртний соёлтой, ардын урлаг өөрийн билэгдэл утга бүхий хээ угалз чимэглэлийн урлагтай байсан. Энэ уламжлал монгол зураг дүрслэх урлагт тусгалаа олсон байдаг.”

Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон буурай орны нэг байхад Рерих манай орноор аялсан юм. ХХ зууны эхэнд шарын шашин соёлын үр хөгжил дэвшил авчирагч байхаа больсон төдийгүй хорьдугаар зууны соёл иргэншил хөгжил дэвшлээс хүртэхэд чөдөр тушаа болж, нийгмийн хөгжлийн хүлээс болон хувирсан байлаа.

Залуу ардчилагчид “Бид Оросын их гүрний жийргэвч бүс байсаар ирсэн, одоо ч хэвээр. Хүйтэн дайн л биднийг дундад зуунаас орчин үе рүү үсрэхэд нөлөөлсөн” гэдэг. Монголчууд баахан оросжиж өөрөөр хэлбэл европжсон нь үнэн. Ингэхдээ өөрсдийн унаган төрх, сэтгэлгээний онцлогоо алдах дөхсөн нь бас л үнэн. Хүний мөс чанар муудаж, нийгэм замбараагүй байгаа нь сэтгэлийн ба тархины хоосролын илрэл.

Монгол орон гурван том шашны (бурхны, лалын, загалмайтны), гурван үндсэн соёл иргэншлийн (энэтхэг-хятадын, араб-түрэгийн, европ-вавилоны) уулзвар зааг дээр оршиж ирсэн нь манай түүхийн савчааг нөхцөлдүүлж байв. Николая Константинович Рерихын “Урлаг соёл бүх хүн төрлөхтөнг нэгтгэх хүчтэй, олон салаа мөчиртэй үндэс суурь нэгтэй мод лугаа ижил” гэсэн үг зуун жилийн өмнөх шигээ одоо ч ач холбогдолтой хэвээр байна.

Дуулим Хорвоод Дуулах гэж төрсөн минь

Мартаж боломгүй бурхад

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зүйлийг ор тас мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгүй хүмүүс, мартагдах учиргүй гавъяатай алдартангууд Монголын ард түмэнд байх ёстой. Түүний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хүн төрөлхтөн үүсч бий болсон, өөр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр үеэс үүсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хүнээ сүүлийн үед залуус бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсаныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад нүдээ анин, амьсгаа даран чагнахад нэн ялангуяа дээд өнгө авч шуранхайлахын үес миний Монголын гүн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь үл харагдах уудам талын сайхныг мэдрүүлдэг агуу увьдастай санагддаг.

Мунхагийн ухаан хойноо

Гэвч их дуучиныгаан бид дурсахын хажуугаар телевиз, радиогийн маань сувгаар түүний дууг нэвтрүүлж байхыг ховор харж байж билээ. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч үүнийг саяханаас л анзаарав. Ингээд хэрэг болгон амралтын хэд хоногтоо монголын хэдэн интернет телевиз радиогийн бүх сувгийг өглөөнөөс орой болтол эргүүлсэн ч олигтой зүйл олсонгүй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичүүлсэн хэдэн клипийг суваг бүр хуудас бүхэн ар араас нь цувуулаад л...Тэд голдуу л хэн нэгэн өмнө нь дуулж олны танил болгочихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бүр ялгагдахгүй ижил өнгөтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хүний чихэнд хүчээр “наалдуулдаг” менежменттэй. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ соргог зүйл гардаггүй гээд хэлчихвэл хатуудсан болохгүй байх. Телевизийн суваг бүрт шахуу хүмүүсийн захиалсан дууг явуулдаг хөгжмийн нэвтрүүлэг бий. “Хөгжимийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд өөр өөр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргүй. Тэдгээр нэвтрүүлэгт ирж байгаа хүсэлтийг анзаараад нэг үзээрэй. Хамгийн сүүлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрүүлгийг үзлээ. Тус холбооны “томчууд” баяр хүргэж хэдэн үг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонсгохыг хүслээ. Харин нэвтрүүлгийн төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд асан Н. Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жүжигчин Найдалмаа, Б. Жавзандулам, А. Бүтэд нар дуулсан. Дууны хүч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хүссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангүй. Үнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н. Норовбанзад, Ж. Дорждагва, Ц. Пүрэвдорж, Х. Уртнасан, П. Ганбат, Б. Жавзандуламын энд хүрэх нь хэд бол. Ингээд энэ сайхан хүний хэдэн зургийг алтан фондноос олсондоо урамшин миний зүгээс жаал тайлбар хийе гэж шийдсэн минь энэ бөлгөө. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан минь ивээн тэтгэмүй!

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал

Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг гэж түрүүн би хэлсэн. Тал шигээ уудам сэтгэлтэй өвөг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, түүнийгээ хүнд хүргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид үүнийхээ талаар тийм ч олон зүйл мэдэх бил үү. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголын хязгааргүй цэлийх өргөн тал нутгийг өөрийн эрхгүй санагдуулах ая эгшиг юм. Энэхүү өндөр дуурьсах хүчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж төрж буй хүн ардын үүрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтсан байдаг. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучинтайгаа хамт тэнгэрийн оронд илгээчихгүйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд төр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагүй л байна. Харин Уртын дууны нэртэй төрийн бус байгууллага, Утга соёлын өвийн үндэсний төв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь төдийлөн олныг хамарч чаддаггүй. Санаагаар болдогсон бол судлаач, дуучдаа хөдөө гадаа явах зардлыг нь өгөөд ихэвчлэн хөгшидийн “бор авдарт” бүрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал үүнээс илүү хойч үеийнхэндээ хийх буян гэж байх уу? Үнэндээ манайхан жинхэнэ од дуучдаа түүний дайтай хүндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил үү? Намжилын Норовбанзад Дуулим Хорвоод Дуулах гэж төрсөн минь (1931-2003)

Сэрүүн сайхан Хангай

Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа минь уу зэ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай минь уу зэ

Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог морь минь уу зээ
Манийн төлөө зовнигч
Манхан буурал аав минь уу зээ

Алтай хангайн гургалдай
Арынхаа модонд жиргэнэ минь уу зээ
Ахан дүү та нартайгаан хамт
Тэнүүн сайхан жаргана минь уу зэ

Төрсөн газрын тэнгэр минь
Тэнүүн болоод уужим минь уу зээ
Тэр олон нөхөдтэйгээн
Тэнгэрийн жаргалангаар жаргая минь уу зээ

PS: Б. Эрдэнэболорын Монголын Шилдэгүүд хэмээх бичлэгт шилдүгүүдийн тоонд Норовбанзад гуайг Пеакфайндер маань нэр дэвшүүлсэний улмаас санаа аван энэ агуу хүний талаар заавал үг цухуйлгамаар санагдан үүнийгээн бичлээ. Бидний бахархал хэмээн энэ шинэ буландаа цаашид үеийн үеийн шилдэгүүдийн тухай оруулж байх болно.

Abstract art

Abstract art буюу хийсвэр зургийн тухай бага зэрэг бичээд үзье гэж аль эртнээс бодоод явсан юм. Буруу зөрүү ойлгож явсан бол засаад хэлээд өгөх хүн гараад л ирнэ гэж бодсоных блог дээрээ оруулж байгаа нь энэ.

Дээхнэ дээ, Бүтээл төрөх агшин гээд нэвтрүүлгээр нэг хүн иймэрхүү abstract төрлийн зураг зурсан чинь утсаар холбогдсон хүмүүс ихэнх нь л: -энэ чинь одоо юу юм бэ, юуун утгагүй зураг вэ гэх нь холгүй байсныг санаж байна.

Бас хэзээ ч билээ, түүний дараахан юмдаг, ажлынхантайгаа өдөр хоолны ширээний ард зургийн тухай яриа өрнүүлж байтал нэр бүхий нэг хүн хийсвэр зураг ёстой утгагүй, би л лав ойлгохгүй юм байна лээ, надад зүгээр энгийн ойлгомжтой бодитой зураг л гоё санагддаг гэж ирээд ярьсаныг мөн санаж байна.

Бас англи билүү франц яваад ирсэн нэг зураачийн ярилцлагыг сонин дээрээс харж байснаа санаж байна. Манайхан хэтэрхий их байгаль амьтан, түүх соёлын тухай баригдмал хүрээнд зурж байна, гэтэл хорвоо ертөнц дээр зурж болдоггүй зүйл гэж нэг ч үгүй гэж бичсэн байсныг санаж байна:

Гэх мэт явдлуудаас үзэхэд манайхан нилэнхүйдээ зураг урлагын талаар дулимагхан бодолтой явдаг нь илт. Би ч мөн ялгаагүй, хийсвэр зургийг би ч зурсан чадна, бийр аваад аль, нялаад өгье гэх ухааны юм ярьж явсан удаатай.

Хийсвэр зургийн тухай эхний бодол: Би хар багаасаа л зураг сараачих хоббитой явсан хүн юм. Нэх шальтай зурж чадахгүй ч сайхан зургийн хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй нөхөр л дөө.

Нэг удаа уран зургийн үзэсгэлэн үзэж яваад хийсвэр зургуудтай анх нүүр тулж байснаа санаж байна. Тэгээд хүмүүс яагаад ийм зураг зурдаг юм болоо гэж гайхаж байв. Бодож бодож сүүлдээ зураач хүн сэтгэгдэлээ ийнхүү будгаар илэрхийлэхийг оролдоод нялаад нялаад хаячихдаг юм байна. Тэрийг нь хүмүүс ойлгож авах гээд л ингэж удаан ажиглаад зогсдог бололтой юм гэж дүгнэсэн. Тэгээд өөрөө зураачийг ойлгохоор шийдээд нэг зургийг их удаан харж билээ. Хэ хэ. Бага зэрэг муйхардуу ойлгосон байж мэдэх хэдий ч үнэхээр иймэрхүү зургийг ажиглаж байгаад зураачийг нь оношлох их гоё шүү. Жишээ болгоод дараах зургийг харцгаая, яагаад энэ зургийг White гэж нэрлэсэн юм бол гэсэн асуултаас эхлээд зураачийн хэлэх гэсэн санааг оношлох гээд үзье.

Зургийн тусагдахуунуудыг ажиглавал ерөнхийдөө л бараандуу, ө.х цагаан гээд байгаа нэрийг тодотгохын тулд энэ элдэв хачин зүйлсийг зайлуулчмаар байгаа биз дээ? Юу юу байгааг нь ажиглавал энэ ерөнхийдөө хүний амьдралд хамаатай баахан зүйл л байх шиг байна. Жишээ нь Рубик шоо байна. Үүгээр магадгүй ээдрээтэй явдалуудыг төлөөлүүлсэн байх, бас том жижиг гутлын тах шиг зүйлс байна – үүгээр ирээд л алга болдог бусад хүмүүсийн сэтгэлд үлдээдэг ул мөрийг илэрхийлэх гэсэн байх, хайс хашаа шиг юм байна – үүгээр давж болохгүй хязгааруудыг илэрхийсэн болов уу гэх мэт. За ер нь товчхондоо бол энэ хүн хоосон чанарыг илэрхийлэх гэсэн байж мэдэхээр бодогдоод байна. Тэхээр энэ зураач гэж ирээд л дүгнэж болохоор байгаа биз дээ. ;)

Хийсвэр зургийн тухай дараагийн бодол: Би оюутан байхдаа монгол хэлний ярианы синтезийг судлаад түүнд тохирсон томъёог олж эгшиг гийгүүлэгч хоорондийн шилжилтийн функцийг гаргах ажлаар диплом хамгаалсан юм. Бүүр алсын зорилго нь бол монгол текстийг шууд хүний яриа болгон хувиргах, эсрэгээр яриаг текст болгодог програм хангамж бүтээх үйлсэд хувь нэмэрээ оруулах гэсэн хэрэг л дээ. Тэгээд судалж байхад хүний сонсох эрхтэн хорвоо ертөнцийн түг түмэн анираас өчүүхэн хэмжээгээр л сонсдог юм байна гэж ойлгосон. Тийм болохоор л хүмүүс хөгжмийг утгагүй юм, юу ч илэрхийлэхгүй байна гэх зэргээр хийсвэр зурагт ханддаг шигээ биш арай гайгүй ханддаг байх нь гэж. Хөгжим ямар нэг яриа биш мөртлөө хүмүүс аялгууг нь сонсоод л байдаг даа. Харин нүд бол харьцангуй их мэдээллийг авч байдаг болохоор тархинд төрүүлэх хийсвэр мэдрэмжээс илүүтэй бодитой зүйлсийг хүлээж авамтгай юм болов уу гэж. Хэрэв нүд чих шиг цомхон мэдээлэл хүлээн авч харья гэсэн зүйлээ л хардагсан бол бид бүгдээрээ л HipHop зургийн ертөнцөд бужигнаж байх байсан болов уу. Хэ хэ. Харин та бүжгийн тухай бодож байгаа бол бүжиг бол хөгжимтэй нийлж байж амилдаг болохоор хүмүүс ямар нэг хэмжээгээр хийсвэрлэн ойлгохдоо гомдоллодоггүй байх гэж хариулмаар байна.

Хөгжмөөр маш хийсвэр мэдрэмж зөн совинг ч илэрхийлж болно. Үүний нэг сайхан жишээ бол Н.Жанцанноровын Хутагтын сахиус гэдэг ая юм. Хэдийгээр Зохиогч нь Догшин Ноён Хутагтын тухай хөгжим гэж хэлэхийг нь сонсоогүй ч гэсэн сонсох бүрий тэгж бодогдоод байдаг.

Зураг ч мөн ялгаагүй хийсвэр зүйлүүдийг илэрхийлж чадна. Уянгалуулан байж урнаар шүлэглэн хэлдэг зүйл гэж бий, ямарч үггүй хөгжмөөр ойлгуулдаг зүйлс ч гэж бий. Түүнтэй ижилээр Ширээн дээрх лаа, дарс, жимсийг зурна гэдэг нэг хэрэг. Уур хилэн, хайр дурлал, цаг хугацаа, зөн совинг зурна гэдэг өөр хэрэг.


Соёл ба Хeгжил

Лондонд, 2005 оны 5 сард болсон, “Монголын хөгжилд” анхны чуулга уулзалтанд тавьсан илтгэл.
Эдийн засгийн хөгжил амин чухал ч соёлыг мартаж болмооргүй. Уламжлалт соёлын дэвсгэр дээр хөгжлийг үндэслүүлж чадаагүй бол тухайн орны эдийн засгийн хөгжил ч урагшлахгүй болохыг социалист Монголын туршлага хэлнэ. Өнөөдөр хөгжил цаанаасаа заяасан тусгай соёл, иргэншлийн дэвсгэр дээр биш харин уламжлалт соёлын онцлогоо зөв ухаарсан аль ч оронд цэцэглэх нь илхэн. 1988 онд Unecko-ын Ерөнхий Захирал Федерико Мажер Соёлын Хөгжлийн Дэлхийн 10 жил ( World Decade for Cultural Development) хөтөлбөрийн нээлтэн дээр…

Ямар ч эдийн засгийн хөгжил, улс төр, эдийн засгийн хандлага байлаа ч аливаа нийгэмд, соёлыг хөгжлөөс салгаж болохгүй гэдгийг сүүлийн хорин жилийн туршлага харууллаа…Эдийн засгийн хөгжлийг өөрийн соёлын хүрээнд зохицуулалгүй дээдэлсэн орны эдийн засаг, соёлын тэнцвэргүй байдал нь бүтээлч чадавхид нь муугаар нөлөөлжээ. Жинхэнэ хөгжлийн үндэс бол хүний нөөц, материаллаг баялагыг дээд зэргээр ашиглахад оршино. Тиймээс хөгжлийн зорилго, түлхэц, эрхэмлэх зүйлс, эцсийн анализ нь соёлоос олдох ёстой, гэж хэлжээ. (1)

70-д жил уламжлал, үндэстний онцлогоо үгүйсгэж, оросын томдсон бакал өмсөн холхиулахдаа Монгол улс ч гэсэн ''үндэстэй'' хөгжлийг суурилуулж чадаагүй гэдэг нь сүүлийн 15 жилийн байдлаас харагдлаа. 90-д онд Оросууд Монголоос явахдаа зөвхөн танкаа ачаад, орос дэлгүүрээ хаагаад, мэргэжилтэнгүүдээ туугаад гарсангүй. Тэд бас мэдлэгээ, соёлоо аваад харьцгаажээ. Монголд үлдсэн өв нь гэвэл хагас, хугас ажилладаг нүсэр үйлдвэрүүд, өр шир, Оросууд байхад өнгөтэй, Оросууд байхгүй болохоор царай алдан, нурмаг болон хувирдаг олон байшин байгууламж, эзгүйсэн цэргийн хуарангууд юм. Мөн хэнийг дуурайхаа мэдэхгүй ''хувалц сэтгэхүй''.

Эдний хажууд бараг анзаардаггүй бас нэг өв бий. Энэ бол мэдлэгээ Монголдоо хэрэгжүүлж чадаагүй, хэрхэн хэрэгжүүлэх замаа ч олоогүй манай зарим их, дээд сургууль төгсөгчид. Мэргэжилтэй боловсон хүчингүүд мэргэжлээрээ ажилладаггүй нь олон шалтгаантай. Бидний бага дуугардаг нэг шалтгаан бол Монгол улс онцлог, түүх соёлын уламжлалаа хайхралгүй боловсон хүчнээ бэлдсэн явдал юм. Өнөөдөр мэдлэгээ Монголын хөрсөн дээр хэрэгжүүлж чадаагүй олон дээд мэргэжилтэнгүүд бий.

Ер нь, харийн соёл, ондоо соёлын хөрсөн дээр үндэслэсэн мэдлэг, суртал ухагдахуун ганцхан шуурганаар ховхороод талийж одоход бид юутай үлдсэн нь тун сонин. Улс орон нь ядуу, хийх зүйл их атал мэргэжиж боловсорсон иргэд нь мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг их ээдрээтэй бодууштай асуудал билээ. Бодлогогүй боловсон хүчин бэлдэж, хоосон дипломыг хэт дээдэлснээс цагаан гартай дарга нарын армийг бид өргөжүүлжээ. Монголд одоо хээл хахууль газар авч байгаа нь үүнтэй ч холбоотой. Гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгчид хөдөө гандаж, гадаа харлахаасаа илүү конторт сууж дарга болох мөрөөдөлтэй болдог. Чухам ийм сэтгэхүйтэй, албан тушаалын ангуучдын дундаас л мэргэжсэн хахууль авагч нар мэндэлдэг. Эцсийн бүлэгт эдний амьдрах ганц арга нь яван явсаар хахууль болж хувирдаг аж.

Иймээс өнөө үеийхэнд 21 оноос хойш олсон мэдлэгээ бодит ахуйтайгаа зохицуулан төлжүүлэх, үндэстэй хөгжлийг бий болгохыг бодолцох хэрэг гарах нь ээ. Гэхдээ аливаа шинэ мэдлэгийг хэт дампууруулан ''монголчлох'' гэж зүтгэдэг туйлширлаас бас болгоомжлох чухал. Уламжлалт соёлын дэвсгэр дээр хөгжихөөсөө өмнө аль соёлын харьяанд, иргэншлийн хүрээнд орох уу гэдгээ ч мөн нэг мөр болгоё. XXI зуунд хүн төрөлхтөн ямар нэг үзэл суртал, эдийн засгийн нөлөөгөөр биш харин соёлоороо хуваагдана. Иргэншлийн харшилдаан дэлхий улс төрийн амьдралын гол асуудал болно гэдгийг 1993 онд Ханигтон гэдэг эрдэмтэн бичжээ.(2)

Соёлын харьяалалаа сонгохдоо бид баян ашигтай талыг гэлгүй, туулж ирсэн түүх, уламжлалаа харж, урьдах алдаагаа давталгүй, сонголтоо хийх нь онох болов уу? Хэдийгээр бид 70, 80-д жил тархиа угаалгасан ч хамаг үнэрээ алдаагүй. Уламжлалт соёлын дэвсгэр дээр жинхэнэ хөгжил цэцэглэнэ гэдэг нь ердөө л улс орныхоо онцлогыг олж харахыг хэлсэн хэрэг. Хөгжилд хүний хөгжил чухал. Хүний чадавхийг дээд зэргээр шавхаж чадсан нөхцөлд л хүний хөгжлийг хурдасгаж чадна. Хүний хөгжлөө хурдасгахад сэтгэлгээний загвар, дотоод төрхөд ( mentality) нь тохирсон арга зам хэрэгтэй. Иймээс ч хөгжлийн зорилго, түлхэц нь соёлоос олдох ёстой гэсэн байх.

Монголчууд гаднаас авчирсан хөгжлийн хувилбараа ямар ч шалгалтгүй хэрэгжүүлэх гээд дайрдаг. Харин өнөөдөр жаахан азнаж эхлээд өөрийнхөө онцлогыг харж байж хөгжих төсөөгөө гаргах хэрэгтэй болжээ. Хэмжээгээ мэдээд хувцасаа сонгох цаг ирсэн юм биш үү? Азийн бар болно гэж хэсэг шуугисан. Амын билгээс ашдын билэг гэдэг ч Монгол хэзээ ч Азийн бар болохгүй л болов уу? Яагаад гэвэл бидний түүхэн замнал тэднийхээс асар ондоо. Сэтгэлзүй, цаг уур маань анги. Тиймээс Хятадын тариачны баяжсан аргыг Монголын малчинд заагаад өгөхөд баяжина гэсэн баталгаагүй. Харин бид Азийн азрага (хурдан гэдэг утгаар), Азийн хонь (баян), Азийн тэмээ (өвөрмөц хөгжилтэй), Азийн ямаа (сэргэлэн, ноолуур), Азийн үмбүү (хоцрогдвол) болж болох юм шүү.

Нөгөөтэйгээр хөгжил, соёлын дэвсгэр дээр цэцэглэдэг болохоор хөгжихийн тулд бид өрөөлийн соёлыг мөн авах уу? Монголын текник текнологи нь импортынх, соёл нь импортынх бол хөгжил маань мөн хэнийх байх вэ? Бид өөрсдөө соёлгүй гэж үү? Гэсэн асуултууд тавигдах нь ойлгомжтой.

Соёлын толбо

Соёл гэдэг маш том ухагдахуун. Миний бие зөвхөн Монгол хүний соёлын онцлох тэмдэг буюу соёлын толбо (cultural identity), үндэстний өвөрмөц дүр төрхийн тухай голчлон ярина. Соёлын толбо гэдгээр энд үндэстний ёс заншил, нэгдэх шинж (хэл, соёл гэх мэт), үнэт зүйлс, сэтгэлгээний онцлог, хувь хүний биеэ даасан ондоо соёлын нөлөөнд амархан өртөхгүй байх чадварыг ерөнхийд нь хэлж байгаа юм шүү .

Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж Монголчууд ярьдаг. Харин улс, үндэстэн нэг нэгнээ соёлоор нь угтаж, ухаанаар нь үддэг сайхан цаг иржээ. Ямар ч улс соёлоороо гадагш тархаж, нэр хүнд, нөлөө нь өсөж байна. Өөрийн соёлгүй бол бусдын соёлд уусаж хөгжихөөс замгүй тийм дэлхийд бид амьдарч байна. Монголд олон янзын улс орны соёл урсан орж, холилдон байгаа нь үүний тод жишээ. Бидний энэ үед Монгол улс гадны соёл иргэншлийн мөчир болох уу, эсвэл өөрийн өвөрмөц соёлын үндэсээ дэлхийн “дэвшилт” соёлоор тэтгэх үү гэдэг амин чухал асуудлыг шийдэх хэрэг бий. Бусдаас бүрэн тусгаарлана гэдэг даяаршлалын энэ эринд байж болошгүй нь, мэдээж. Мөн хэрэв бид өөрийн өвөрмөц соёлын бат суурьгүй бол аль ч улс хүссэн хэмжээнд маань хүндлэхгүй.

Монголыг зарим гадаадын сонин, сэтгүүлд Хятадын Монгол, Оросын Монгол хэмээн нэрлэдэг нь биднийг зөвхөн буурай эдийн засагтай учраас тэгсэн хэрэг биш харин өөрийн соёлын тод толбогүй учраас тэгэж хэлж байгаа хэргээ. Ингэж биднийг мэр сэр хэлдэг нь, яах аргагүй өнөөдөр Монголын тодотгох соёлын онцлог бүдэг, хоёр хөршийнхөө соёлын нөлөөнд дарагдаж явдагын тод жишээ. Бид Монголоо Хятадын, Оросын гэж хэлүүлэх дургүй. Тэгсэн атлаа улс орны тусгаар тогтнол, иргэншлийг бататгаж өгдөг соёлын толбоо тодотгох талаар төдийлөн санаа зовохгүй байгаа нь ойлгомжгүй. Монголчууд өнөөдөр аль таалагдсан соёлдоо татагдан хувалц, бөөс мэт бусдын юмаар амиа зогоож байгаа нь харамсмаар.

Хэрэв соёлын хувалц гэж хэлдэг бол өнөөгийн биднийг яах аргагүй хэлнэ. ­Ер нь соёлынхоо өвийг бид хадгалах талаас нь илүү анхаараад, цэцэглүүлэх, соёолуулах гэдэг утгыг нь гээчихжээ. Уул нь англи хэлний culture гэдэг үг латин хэлний colere’, ‘culturare’ гэдэг үгсээс гаралтай ба энэ нь соёолуулах, төлжүүлэх, газар хагалах гэсэн утгатай аж. Энэ утгаараа соёлыг хадгалах биш харин соёолуулж байж л жинхэнэ мөн чанараар нь авч явна. Харин бид уламжлалт соёлоо хадгалж байна гээд авдранд хийчихээд, бусдын соёлыг өдөр тутам хэрэглэдэг. Хаяа л нэг гоёж гоодохдоо гаргадаг гоёлын дээл шиг соёлтой байх нь бидний сэтгэлгээг улам л ядууруулна. Иймээс одоо хийсвэрээр дээдэлдэг соёлоо газардуулж, XXI зууны төвшинд хэрэглээний соёл болгох шаардлага гарсан. Монгол хүнд өнөөдөр уламжлал дээрээ суурилсан ёс зүй (ethics), зан заншлаа өдөр тутам мөрдөх чадвар дутагдаж байна.

Английн Монголчууд

Их Британийн Монголчуудыг харахад соёлын толбоо тодотгох нь үнэхээр чухал мэт санагдана. Өөрийн өвөрмөц өнгөтэй, хариу барих зүйлтэй байж л бид бусадтай ижил төвшинд харилцах эрхтэй болно.Үндэстэн бүр өвөрмөц өнгөө тодотгон өрөөлтэй эвтэй амьдрах бүрэн боломж бий. Энийг олон шашин, соёл зэрэгцсэн Английн нийгэмд амьдарч, сурж, ажиллаж байгаа Монголчууд мэдэрдэг. Лалын шашинтанаар банканд үйлчлүүлэн, хинду жолоочтой bus-нд сууж, католик багшаар ном заалган, Буддын шашинт англи хүнтэй pub-нд тааралдан алхам тутамдаа бид өөр өөр шашны, өөр өөр үнэт зүйлстэй хүмүүстэй харилцдаг. Бараг нэг гудамжнаас гараад, нэг булан тойроход л шал анги соёлын хүрээнд орчихсон мэт санагдах тийм л нийгэмд бидний цөөхөн Монголчууд цуглажээ.

Мэдээж, энд мөн жинхэнэ ''англи амин сүнсийг'' анзаарахгүй байхын аргагүй. Энэ үндэстэн дэлхийн том гүрний нэг болж үнэт зүйлсээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, төрөлх хэлээ дэлхийн голлох хэл болгон, хэн бүхэнд үүд хаалгаа нээсэн ч үндэстний ул сэтгэлгээ, түүхийн гинжин хэлхээ, Христийн шашны өв уламжлалаа (Christian heritage) алдаагүй гэдэг нь сайн анзаарсан хэнд ч гэсэн тод мэдрэгдэнэ. Чухам арал дээрх энэ бяцхан улс дэлхий том соёл иргэншлийн өлгий болж чадсан нь түүхийн гинжин холбоос тасраагүйд болов уу. Утасны бүхээг, үйлчилгээний такси, эсвэл бүр хаалганы жижэгхэн бариулаас ч үүний жишээг татаж болно. Уламжлал, түүхийн гинжин холбоогоо алдаагүй учраас ч мөн Англи улс үүд хаалгаа олон үндэстний цагаачдад итгэлтэйгээр нээсэн байх.

Харин өнөөгийн Монголчууд бидэнд ул сэтгэлгээ, түүхийн тасраагүй үргэлжилсэн мэдрэмж бүдэг. Эсгий гэрээсээ давхар байшинд суухдаа түүх, хөгжлийн гинжин холбоогоо бид гээсэн мэт санагддаг. Олон соёл, шашны огтолцоон дунд Монгол хүний соёлын онцлог тод харагдаггүй. Бидэнд соёлын нэгтгэх шинж тун хомс. Ийм ч болохоор Монгол хүн бороон дусал далайд унах адил олон соёл, шашин зэрэгцсэн энэ нийгэмд замхаран алга болохдоо тун амархан мэт. Монголчууд аливаад амархан дасаж зохицох чадвартай нь сайшаалтай ч, нөгөөтэйгөөр бидэнд амьд соёлын нэгтгэх шинж бараг байхгүй нь харамсмаар. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин шиг гэдэг, тэгвэл соёлын толбогүй бол салан баавгай шиг гэхэд алдахгүй байх. Яагаад гэвэл соёлын толбо гэдэг маань ул сэтгэлгээ, түүх, хөгжлийн гинжин холбоог хамгаалдаг дархалаа мөн.

Шашин

Монголын соёлын толбын тухай ярихад шашныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Соёлын нэгтгэх чанар сул байгаа нь уламжлалт шашнаасаа бид хөндийрсөнтэй холбоотой. Англи улсад хаа ч явсан хамгийн түрүүнд асуудаг зүйлийн нэг бол шашин. Энэ нь шашнаар ялгаварлах гэж байгаа биш, харин шашин бол хүний суурь тодотгол гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор тэрээ. Чухам шашныг ойлгосноор хүн бусадтай эвтэй найртай амьдарч, өнөөгийн дэлхийн бүрэн эрхт гишүүн болж чадах билээ. Ямар ч үндэстний сэтгэлгээ, соёлын толбо, далд ухамсарт нь шингэсэн зан үйл, ёс зүй, үнэт зүйлс нь бүгд л уламжлалт шашин, түүхтэй нь нягт холбоотой.

Харин 70-д жил шашин хар тамхи гэсэн үзэл сурталаар хүмүүжиж ирсэн бид шашинд хандах хандлагаа өөрчилж чадахгүй явна. 1990 оны Ардчилсан Хувьсгалын дараа Монголчууд соёл, шашнаа сэргээн, алдагдсан дүр төрхөө олох нь гэж гадаад, дотоодын олон хүмүүс таамаглаж байсан. Хэдийгээр Буддын шашин сэргэж сүм хийд олон байгуулагдсан ч өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад Монгол соёлын толбо тодрох нь бүү хэл харин ч ондоо олон янзын соёл, иргэншлийн давалгаанд өртөн улам л өөрсдийгөө гээн, бусдын үнэт зүйлс, зан үйлийг ямар ч дархалаа, хамгаалтгүй авч байна.

Өнгөрсөн 15-н жилийн турш бид соёлын онцлогоо сэргээж чадаагүй нь гурван шалтгаантай.
1-рт, бид ядуу байна. Эдийн засаг ядуу улс маргаашийнхаа хоолыг л бодохоос соёл, тархины тусгаар тогнолын талаар бодох зав алга.
2-рт, 70 жил хөрөгчинд хадгалагдсан хөлдсөн мах шиг Монголын Буддизм цаг үетэйгээ зохицох аргаа олохгүй байна.
3-рт, шашнаас хөндий өссөн социалист хүмүүжилтэнгүүд шашинг хар тамхи гэсэн үзлээс салаагүй явна.

Тиймээс ч шашин үнэхээр хар тамхи, хөгжлийн садаа мөн үү? Гэсэн асуултанд хариулах учиртай. Хэрэв өнөөдөр Их Британи нийгмийг ажиглавал шашин мөхөөгүй харин нийгмийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Төрөл бүрийн шашин дэлгэрч, шашинд хандах хандлага ч өөрчлөгдөсөн байна. Шашин хүчтэй байгааг саяхан өнгөрсөн Ромын католик сүмийн тэргүүн John Paul 2-н оршуулганд 200 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, хатан хаад нар биечлэн ирсэн нь юунаас ч илүү харуулна. Мөн жил гаруй өмнө Далай Лам Их Британид айлчилж сургааль айлдсаныг та бүгд мэдэж байгаа. Энэ бүгд шашин хар тамхи гэдэг Марксаас гаралтай монгол үзэлтэй таарч нийцэхгүй байна.

Хүн төрөлхтөний хөгжил, сүсэг бишрэл, шашнаас ангид оршихгүй нь бодит байдлаас харагдана. Дундад зуунд шашин зарим талаар нийгмийн хөгжилд саад болсон нь үнэн. Харин одоо шашин хөгжилд саад болохоосоо илүү гажсан үед нь залруулах үүрэгтэй болжээ. Ер нь дэлхий нийтэд болж байгаа үйл явдал, улс төрийн байдлаас харахад хэт туйлшран үндсэрхэг үзэлтэй холилдсон, сохор сүсэг хөгжилд садаа болохоос эрүүл сүсэг, мэдлэг дээр тулгуурласан шашин хөгжилд садаа болохгүйг батална. Ийм ч учраас бид уламжлалт шашнаа судалж, сүсгээ эрүүлжүүлж соёлт хүн төрөлхтөний эгнээнд орох шаардлагатай. Буддын шашныг зөвөөр ойлговол хөгжилдөө ч ашиглах боломжтой юм шиг.

Буддизмыг ашиглая

Бид өнөөдөр их азтай үед Баруунд иржээ. Хэдийгээр Монгол хүн тодотгох соёлын хямралд орсон ч Монголын уламжлалт шашин мөхөж алга болсонгүй. Харин ч бүр хөгжингүй Баруунд хөл тавин цэцэглэж байна. 8-р зуунд анх Буддизмийг Төвдөд дэлгэрүүлсэн Бадмасамбава
( Guru Padma Sambhava)

Төмөр шувуу нисэж
Дугуйтай морь давхихад
Төвдийн ард түмэн
Дэлхийгээр таран Дарма (Буддизм)
Улаан арьстаны нутагт очно

хэмээсэн нь үнэхээр биелж байна хэмээн эрдэмтэн мэргэд тэмдэглэжээ. Барууны түүхч Арнольд Тоянбий Буддизм Баруунд ирсэн нь ХХ зууны хамгийн том үйл явдал байж магадгүй гэжээ. Тэрээр мөн XXI зууны хамгийн том үйл явдлын нэг бол Буддизм, Баруун хоёрын учрал гэж дүгнэсэн байна. Буддизм баруунд маш нарийн сэтгэл судлал, бясалгалын текникүүд, гүнзгий метафизик, дэлхий даяараа сайшаадаг ёс зүйн зарчмуудыг авчираж байгаа бол Баруун хариуд нь шинжлэх ухаан, текнологи, ардчилалын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө зэргийг авчирч байна хэмээн нэгэн ном дээр бичсэн бий.(3)

Хэрэв бид цагийн аясыг мэдрэн сүйхээтэй хөдөлвөл эндээс их хожиж болох мэт. Юуны түрүүнд гадаад имижэндээ Буддизмыг ашиглая. Монгол бол Буддист орон, иргэд нь номхон дөлгөөн гээд л хүний сэтгэлийг татахаар эерэг талаасаа бусдад өөрсдийгөө харуулья. Монголчууд л Буддизм гэхээр бөөс бодоод явчихдаг болохоос биш, Барууныхан бол энэрэнгүй, зөөлөн шашин гэж ойлгодог. Мөн Төвдийн Буддизм дэлгэрэхийн хэрээр Монголын түүхийг жаахан ч атугай мэддэг болгочихвол үнэгүй сурталчилгаа л гэсэн үг.

Ингэж чадах юм бол аялал жуулчлалд ч нэмэртэй. Монголчууд Буддизмээ голоод Чингис хаанаар голлож реклам хийдэг. Гэтэл очиж байгаа зочин маань ихэвчлэн амьд соёл, хүмүүстэй уулзах гэж байгаа болохоос Чингистэй уулзах гэж очоогүй (хэдийгээр Чингисийн төрсөн нутгыг үзэх гэж байгаа ч гэлээ). Тэр тусмаа танай улсыг манай Чингис будаа болгосон гээд өөдөөс яриад зогсож байдаг сагсуу Монголтой тааралдах дургүй л байх.

Энэ дашрамд хэлэхэд Ардчилсан Хувьсгалаас хойш Монголчууд Чингис хаанаа тахин шүтэх болсон. Энэ тахин шүтэх явцад бид Чингис хаанаа бурханшуулж хүн биш байсан мэт сэтгэх нь холгүй болжээ. Хэрэв цаашдаа энэ байдлаар үргэлжилвэл өвөг дээдсийнхээ сүнсэд мөргөдөг хүй нэгдлийн үеийн омгийн сэтгэлгээ сэргэж мэдэх юм. Бас хэт туйлширсан үндсэрхэг үзлийн үрийг тавьж байна.

2-рт Буддизмыг хүний хөгжил, хүмүүжилд ашиглая. Монголчуудын боловсролтой хүн гэсэн ойлголт тун явцуу. Сургуульд сурч улаан диплом аваагүй л бол хүний тоонд оруулахгүй шахам. Энээс нь болж Монголоор дүүрэн дипломын ангуучид. Гэтэл хүнд сэтгэлийн засал хийх бас хэрэг байна.

Сүсэг бишрэлээр хүнийг хүмүүжүүлэх эртний шалгарсан аргыг бид одоо эргээд нэг шүүх хэрэгтэй. Англид шашны тухай мэдлэгийг бага, дунд ангиас нь эхлэж заадаг юм байна. Энэ талаар бид ч гэсэн туршлагатай. 1921 оны хувьсгалын дараахан Монгол туургатаны сэхээтнүүд мэдлэггүй шашин хамгийн хөнөөлтэй гэдгийг ухааран өсвөр үеийхэндээ Буддын шашны мэдлэгийг олгохыг оролдож байжээ.

Ерөнхий боловсролын системдээ харьцуулсан шашны хичээл заах, үгүй ядаж эхний ээлжинд Буддын шашны мэдлэгийг олгох хэрэгцээ байна. Одоо Монголын залууст хамгийн их дутагдаж байгаа зүйл бол шашны мэдлэг. Үүний баталгааг Монголын вебсаитуудаас дорхноо олно.

Монголчууд мухар сүсэг бишрэлээс их айдаг. Гэтэл мухар сүсэг гэдэг маань мэдлэггүй сүсгийг хэлдэг болохоос мэдлэгтэй, эрүүл ухаанаар шүүсэн сүсэг бишрэлийг хэлэхгүй. Тэгээд ч сүсгийн хөрөнгө байхгүй хүн гэж үгүй. Өнөөдөр бид шашныхаа талаар мэдлэггүй учраас жинхэнэ мухар сүсэгтэй болжээ. Бурханд зөв мөргөж чаддаггүй. Бурханаа хахуульдан, хууль бус хэрэг хүртэл хийлгэнэ. Ёс зүйн кодгүй учраас Монгол хүмүүжил догогдолтой байна. Манай Ерөнхий сайд Элбэгдорж ч энэ талаар их сануулж байгаа.

Мөн харгис хэрцгий ухагдахуунуудыг нийгэмдээ чөлөөтэй үржүүлэх боллоо. Нэг жишээ дурдахад Монголчууд үр хүүхдээ доголонгын газар доголон, сохорын газар сохор яваарай гэдэг. Энэ нь бялдуулчилж, үнэнийг бүү дагаарай гэсэн утгатай хэмээн бид ойлгодог. Үр хүүхдээ ингэж сургаж байдаг ард түмэн гэж байх уу? Эндээс л Монгол тархи дахь ухагдахуун хичнээн ядуурсныг харж болно. Гэтэл Буддын шашинт Монголчууд үнэхээр л ингэж үр хүүхдээ сургаж байсан гэхэд үнэмшмээргүй. Хэрэв дээрх үгийг Буддын шашнаар тайлбарлавал өөр утгатай болох байх. Хүний мөн чанар хаа ч адилхан. Сохор ч байлаа, доголон ч байлаа хүн бүхэн Будда чанартай. Тиймээс хүнийг сохор гэж хууралгүй, доголон гэж доромжлолгүй байгаарай гэсэн энэрэнгүй сургааль болж хувирна. Энэ нь мөн усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, ёс журмыг хүндэлсэн сургаальтай ижил утга байх шиг байна.

3-рт, Зөвхөн Буддизмаар л дамжуулан ёс заншил, зан үйлээ жинхэнэ ёсоор нь сэргээж чадна. Монголчууд хамаг л зан үйл, ёс заншлаа Буддын шашинтай зохицолдуулсан гэдэг гарцаагүй үнэн билээ.(4) Тиймээс уламжлалт ёс заншлаа хадгалья, ойлгоё гэвэл уламжлалт шашнаа үзэх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд л бид орчин цагт мартагдах шахсан зан заншлаа амжилтайгаар үндэслүүлж чадна. Бидний одоогийн алдаа юу гэхээр бид агуулгыг нь ойлгохгүй учраас зөвхөн хэлбэрийг нь хэрэгжүүлэх гээд байгаа юм. Хоосон хэлбэр бол үхмэл байх нь ойлгомжтой. Тийм ч болохоор зарим зан үйл маань цаг үетэйгээ зохицохгүй хаягдаж байна. Хэрэв бид мөн чанар, агуулгыг нь мэдсэн бол хоцрогдсон хэлбэрийг нь өөрчлөөд зан үйлээ аваад үлдэх боломжтой болно. Далай Лам ч гэсэн Төвдүүдэд соёлын онцлогын тухай сургаж байхдаа бид соёлын мөн чанар дотроо ялгарах ёстой гэсэн байна лээ. Хэрэв бид ингэж л чадвал манай соёлын толбо улам их тодрох билээ.

Жишээ нь, Монголчууд босгоно дээр гишгэдэггүй, энэ бол маш эртний Монголчуудын Ёсыг баримтлахыг шаардсан зан үйл. Гэхдээ үүнийг бас Буддизмаар тайлбарлаж болмоор, гаднаас шинэ орчинд нэвтэрч байгаа хүнийг сэргэг болгож, сэрэмжийг нь бариулан тухайн орчны дотоод ёс журамтай зохицох чадвартай байлгахын тулд босгоно дээр гишгэдэггүй ёсыг баримталдаг байжээ. Хэрэв өнөөдөр бид энэ үйлдэлийн мөн чанарыг зөв ойлговол босгогүй байшинд орохдоо ч гэсэн XXI зууны Монгол маягаар өвөг дээдсийнхээ зан үйлийг улбаалан Монгол толбоо тодруулж чадна. Наад зах нь согтуу хүн айлд орохыг цээрлэдэг болно.

4-рт, Буддизмээр дамжин Өрнөдийн соёлыг ойлгох сайхан боломж олдож байна. Нэг сумаар хоёр туулай агнахтай л адил. Өөрийнхөө соёлыг ч мэдээд, Өрнөдийн соёлыг ч ухаарна. Хэдийгээр бид Оросоор дамжуулан Өрнөдийн соёлтой танилцсан ч өдий хүртэл Барууны соёлыг тодорхой бүрэн мэдээгүй байна. Хэрэв та нар Монголын сэтгэгч, яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч нарын Барууны мэргэдийн үгнээс иш тасан байдлыг харах юм бол тэд нар нь ихэвчлэн XIX зуунаас өмнөх нөхөд байдаг. Өнөөдөр амьд байгаа Барууны том сэтгэгч, яруу найрагчдыг Монголчууд бараг мэдэхгүй. Энэ нь өөрсдөө тулах цэггүй хүмүүс чинь Баруун соёлыг хөгжил дунд нь гүйцэт ойлгож чадахгүй байгааг харуулна. Ганц, хоёр зүйлийг нь мэдээд ойлгоод байж байтал, нөгөөдүүл нь улам цаашаагаа жирийлгээд алга болчихдог байх нь л дээ. Иймээс ч Монголчууд бид XXI зууны төвшинд сэтгэлгээнийхээ ээдрээг тайлж, цэгцлэх чухал. Монгол сэтгэлгээ гарах тодорхой гараатай баймаар байна. Монгол сэтгэлгээнд Барууны соёлоос илүү нөлөөлсөн Буддизмаа эхлээд судалчихсан байхад Барууны соёл, иргэншлийг энэ хоёрын харьцаан дээрээс нь илүү сайн ойлгох болно. Ингэж харьцуулсан ном зохиол Өрнөдөд олон бий.

5-рт, Соёлын толбо гэж яривал соёл урлагийг хөндөхгүй байхын аргагүй. Буддын шашны ухагдахуун ойлголт дээр тулгуурласан ХХI зууны соёл, урлагийг хөгжүүлэх, боловсруулах шаардлагатай. 70, 80 жил социалист реализм, Монгол гэж хоосон шахуу хэлбэрдсэн, '' Минь'' урлаг өнөөдөр явцууран, төлжих тэжээлгүй шахам болсныг олон хүн анзаарч байна. Тийм учраас Монголчууд байнга л гаднаас хулгайлан, соёлын хувалц аятай болжээ. Энэ нь бидний тусгаар тогтнол нүүрлэж байгаа хамгийн том аюул. Яагаад гэвэл аливаа иргэншил, улс орон бусдад уусахдаа соёлд нь эхлэж татагдаг юм байна. Тиймээс бидэнд өрөөлийн соёлд ор мөргүй автах бус харин өөрийн үндсэн дээр өрөөлийн соёлыг чимэг болгодог чадвар хэрэгтэй.

Бүхэлжье

Монгол улс өнөөдөр ямар ч хэвэнд ороход бэлэн хайлсан тугалга шиг байна. Уян хатан чанар хөгжихөд тустай мэт санагдавч, аливаа зүйлс үндсэн хэвтэй байж л хувирч, өөрчлөгдөж, хөгждөг жамтай. Социализмын үеийн бидний алдаа бол үндсэн хэлбэрээ гээсэнд бий. Үнэндээ ингэж хөгжих нь хүний халаасанд түрүүвчтэй мөнгөө хадгалсантай адил. Зөвхөн хүний л юм аваад байвал бидний олсон мэдлэг Монголыг биш харин дуурайсан улсыг маань баяжуулж, туршлагажуулна. Тэгэхээр зөвхөн хөрөнгийг тогтоох савтай байхаас гадна мэдлэгийг өөрийн болгох гавал чухал. Гадаад орчинтой зохицож байнга өөрийгөө төлжүүлдэг, хөгжлийг сөрөх биш харин дагаж бүхлээр урсах чадвар бидэнд юу юунаас илүү хэрэгтэй. Тархай, бутархай нүүдэлчин аймгуудыг ганцхан тодотгох шинж эсгий гэрээр нь нэгтгэн Тэмүүжин XIII зуунд эсгийн туургатаны xаан болсон. Тэгвэл XXI зуунд тархай, бутархай, хагарсан шаазан шиг Монгол туургатан соёлоороо нэгдэж, бүхэлжих шаардлага гарлаа. Бүхлээр урсах чадвартай байж л бид даяарчлалыг өөрт ашигтайгаар хэрэглэж чадна.

Өөрийгөө таних нь хөгжихөд тустай. Өөрийгөө танина гэдэг маань өрөөлийг ч мөн танина гэсэн үг. Ялгарах шинжээ баттай мэдсэн улс өөрт юу хэрэгтэй байгааг ч хэнээс ч хэлүүлэлгүй олно. Хөгжихийн тулд тодорхой гараа, хэлбэр хэрэгтэй. Тэгэж байж л хөгжил чигтэй, зорилго нэгтэй байх болно. Эс бөгөөс салан баавгай мэт нэгийг авч нөгөөг гээсээр олигтой хөгжихгүй. Соёл, шашнаа сэргээх нь хойшоо ухарсан хэрэг биш харин хөгжихдөө үндсэн хэлбэртэй, гараагаа тодорхойлсон үйлдэл.

Соёлын толбоо тодотгох нь хувь хүнээс эхлэх процесс, хүний хөгжилдөө бид соёлын онцлогоо ашиглах хэрэгтэй. Өнөөдөр хөгжлийг дагаад муу нөлөө их орж ирж байна. Жишээ нь мансуурах бодис хэрэглэх явдал (drug culture), элдэв ёс зүйгүй зан үйдэл, энэ бүгдийг тоочих хэрэггүй байх. Манай залуус ч гадаад гараад хамгийн түрүүнд сонин содон харагдсан зүйлдээ уруу татагдаг. Энэ бүхний эсрэг хамгаалт нь яах аргагүй өвөрмөц соёлын онцлогоо хадгалах явдал билээ. Мөн соёлын толбоо цэвэр байлгах талаар бид үргэлж анхаарах хэрэгтэй. Догшин хэрцгий зан, архидалт гэх мэт зүйлсийг Монгол хүнийг тодорхойлох чанарт оруулмааргүй байна.

Монгол гэрийн доторх ёс журмыг, “халиулаад” л нийгэмдээ мөрдчихөд бид хэчнээн дэг журамтай болох бол. Чухам түүх, хөгжлийн гинжин холбоос тасарнаас л бид ингэж чадаагүй юм шүү дээ. Хөгжил бидэнд зайлшгүй хэрэгтэй. Харин хөгжихдөө залууртай, өөрийн бодолтой баймаар байна. Энэ чадавхийг бид зөвхөн уламжлалаа зөв ухаарч, сэргээж чадсан нөхцөлд л эзэмшинэ.

Мөн хэн дуртайгаар нь тархиа уугаалгамааргүй байна. Өөрсдийн орон зайгаа хадгалж сурмаар байна. Сүүлийн зуунд бид зөвхөн амиа авч үлдэхийн тулд, газар шороогоо хадгалахын тулд гавалаа золиосолсон. Харин өнөөдөр бид газраас гавалд анхаарах цаг болжээ. Эцсийн бүлэгт гавал чинь хүний бол газар чинь хүнийх болох нь гарцаагүй билээ. Үнэт зүйлсээ гэрлийн хурдаар сольдог, үлээнгүүт л өнгөө өөрчлөх гээд дайрчихдаг, ямар ч ёс суртахууны гишгэх тулгуургүй байна гэдэг бол жинхэнэ эмгэнэл юм. Уул нь соёлын толбо тод байх тусмаа бидний тусгаар тогтнол баттай, хөгжил тогтвортой байх билээ.

Монгол улс иргэндээ ёс суртахууны гишгэх дэвсгэр бодлоготойгоор бэлдэх цаг иржээ. Энэ ёс суртахууны суурь маань, бусдын шашин, соёлд дорой, бүдүүлэг хэмээн дээрхүүлэхгүй байх шаардлагатай. Энэ шаардлагыг зөвхөн Буддын шашин л бидэнд өгнө. Гэхдээ бид бүгд заавал шашинд орох шаардлагагүй.

Өнөөдөр бидэнд соёлын нэгтгэх хүчтэй шинж дутсанаас гадагшаа гарж байгаа Монголчууд очсон газар болгоныхоо соёлын хүрээнд амархан уусан, өөр, өөр зан үйлтэй, үнэт зүйлстэй болж байна. Ингэснээр биднийг нэгтгэх зүйлс улам л цөөрсөөр. Мөн соёл, шашнаа сэргээхдээ бид бусдыг гомдоох бий хэмээн айх хэрэггүй юм. Шашнаа мэдлэгтэйгээр сүсэглэх, сохор үндсэрхэг үзэл хоёр асар ялгаатай. Иймээс ч бид соёлын толбоо тодотгохын тулд шашинд хандах хандлагаа өөрчилж, шинэ Монголын ''язгуур төрхийг'' сэргээх хэрэгтэй.

Хувьсгалаар гээгдсэн ард түмэн хувьслаар төрхөө сэргээх болтугай. Толбоо тодотгоё.
Ашигласан материалууд
1.Interface of cultural identity development, (1996) edited by Baidyanath Saraswatihttp http://ignca.nic.in/ls_03.htm

2. Samuel Huntington (1993) ’The Clash of civilization’, мөн Доктор Баярхүү (2005) ‘Ханигтоны учирлал буюу бид хэн юм бэ?',

Уйгарын хар балгас


Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ. Гэхдээ хотын нэр нь эх сурвалжууд дээр өөр өөр тэмдэглэгдсэн гэж байгаан. Уйгарын хар балгас нь Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ. Хиргис нь одоогийн Киргизүүд. Монгол нутаг дээр бас 50 орчим жил ноёрхосон юм гэнэ лээ. Их дайнч, улсуудын нутаг дээр эртний хот үлддэггүй юм байнаа. Хүчтэй байсан юм болохоороо их ч юм хийсэн байх юм, их ч юм эдвэж, эвдүүлсэн байх юмдаа. Хар балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд байдаг. Хархорин орчмоор явбал нэг очоод үзэхэд сонирхолтой шүү. Тэгээд Хар балгасаас зүүн хойшоо 50 орчим км яваад л Өгийнуур дээр очоод амарчихгүй юу. Дашрамд хэлэхэд Хиргисүүд 50 орчим жил ноёрхож байгаад дараа нь Монгол нутаг дээр Хидан улс мандан бадарчээ. Тэр Хиданчуудыг чинь Монгол язгуурын хүмүүс гэж эрдэмтэд үздэг гэсэн.

Rubin Museum of Art

Энэ музей 2004 оны 10 сарын 4 нд, Гималай орчмын улс үндэстэний урлагийг олон түмэнд таниулах, хадгалах, сэргээх, бүртгэх гэсэн зорилготойгоор байгуулагджээ. Музейн үзвэрийн дийлэнх хэсгийг Буддын шашинтай холбоотой урлаг, эд зүйлс эзлэх бөгөөд хэдийгээр Монгол улс газар зүйн хувьд энэ бүс нутгаас хол ч шашны уламжлалаараа ойр гэдгийн баталгаа болж овоо хэдэн монгол үзмэр тавигдсан юм байна лээ. Зураг хөрөг баримлын хажууд гайгүй дэлгэрэнгүй тайлбартай, ороод гарсан хүн Буддын шашны талаар гайгүй мэдлэгтэй болоод гарахаар гайгүй сайн бодож зохион байгуулсан санагдсан. Байнгын үзмэрээс гадна бас үе үе дажгүй үзэсгэлэн гарчихна. Миний мэдэхийн 20 дугаар зууны эхээр Монгол, Хятад, Түвдээр аялсан англи эмэгтэйн авсан зургууд, тэмдэглэлээр тун дажгүй үзэсгэлэн, дараа нь монголын шашны эд өлгийн зүйл, урлагийн үзэсгэлэн гарсан байсан. Мөн монгол кино гаргах, монгол судлаачийн илтгэл гээд монголтой холбоотой арга хэмжээнүүд, бас буриад ардын дуу хөгмийн, тува хөөмийчдийн концерт бас үзэж байсан юм байна. Тэгээд энэ бүхнийг зохион байгуулачдын нэг нь ч болов монгол хүн байдаг байх гэж бодож байтал, дараа нь хүнээс монголын түүх сонирхдог энэтхэг хүн байдаг гэж сонсогдсон шүү. Хэрэв Нью Йорк хотод зочлох бол энэ музейгээр ороод гараарай гэх байна.

Хаяг нь:
Rubin Museum of Art
150 West 17th Street
New York, NY 10011
212-620-5000
http://www.rmanyc.org/

Богдын Хvрээний уран Дармаа


(Хууч яриа)

Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны vнэн дvр хаа нэгэнтээ, тvvний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын єлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бvтээсэн бурхадаас Даригангын мєнгєн эдлэл хvртэлх туулсан замаар мєшгєж, тvvхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав єв тэгш нийлсэн цагт уран хvний биеийг олж тєрдєг гам ёс байдаг талаарx євгєдийн яриа тодхон санагдана. Халхын єндєрлєгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын vр болж заяaсан уран Монгол хvний тухай дуулснаа єгvvлье. Бадруулт тєрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хvрээнээ 13-р дvрийн Далай Лам Тvвдэнгямц заларч гэнээ. Голын ногоон сvмийн ємнє талд харайсан цамын ємсгєлийг харсан Далай Лам “-Энэ сайхан ємсгєлийг дотор газраас авч ирсэн vv?” хэмээн айлджээ. “-Монгол хvн Их Хvрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хvнийг олж харахыг хvсчээ. Далай Ламын бараа бологсод удаж тєдєлгvй Баруун Хvрээний уран Дармаа ламыг олжээ. Тvvний сийлсэн зааны ясан рvvжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. Далай Ламын айлдсан лvндэн болохоор “vгvй” гэvэн vг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Тvвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн єрєєнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж єргєсєн ажээ. Далай Лам уран Дармааг єєрийнхєє шадар найз шигээ vзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь vзээд суудаг байсан гэнэ. Тvvгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зvгээр, зvгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Тvвдийн албаны том хvмvvс хvссэн зvйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Тvвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хvvхнvvдийн нэгтэй дэр нэгдсэн байна.

Залуу сайхан хvvхний арга эвийг олохоор алт, мєнгє, vнэт чулууны сайныг шилэн авч єгсєєр байгаад их єрєнд унасан гэнэ. Олон хvнд єртэй болсон уран Дармаа найз нєхєд, ноёд тvшмэдvvдээс тусламж гуйлгvй, Тvвдээс гарч амьдрахаар шийдээд цаасан мєнгийг дуурайлган олноор зураад, єртэй хvмvvсээ цуглуулан цайлж, дайлж бvх єрийг бэлэн мєнгєєр дарсан байна. Єрєє авсан хvмvvс “манай Дармаа ингэх л ёстой хvндээ” гэцгээж их л баяртай гэр орондоо буцжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг мандах учир уран Дармаа хурааж хумьсан хєрєнгє, эхнэр хvvхдээ аваад Жагарт гарсан байна. Тєдєлгvй Тvвдэд хуурамч мєнгє илэрсэн сураг гарч, байсаар Дармаагийн єртэй байсан хvмvvсээс тэр мєнгє гарсан дуулдаж, уран Дармаа хуурамч мєнгийг хийсэн нь тодорхой болжээ. Нэгэнт Тvвдийн хилийн дээсийг алхсан тул хэрэг сєхєгдєх юмгvй замхарч, цагийн эрхэнд мартагдсан байна. Yvнийг надад уран Дармаагийн шавь явсан євгєн хуучилсан юм. Дармаа гуайн хvvхдvvд єсч ториноод Энэтхэгийн нэртэй сургуулиудыг тєгссєн байна. Уран Дармаа Балбадаа амьдарч байгаад нэгэн орой хоол идэлгvй “За ингээд хажуулая даа” гэж хэлээд унтахдаа хорвоогийн зулыг жаргааж, огторгуйн тоос болон одсон гэнэ билээ. Монгол, Тvвд, Жагар, Балбад нэр нь цуурайтaж явсан уран Монгол хvн сударын шогла ийн хаагдаж, оршил нь vvгээр тєгсєв. Хvн сударыг уншина гэдэг нэн сонин зvйл.

Сэтгэлээ гэж

Монголын уудам нутагт 1000 жилийн өмнө: Хожим монголчууд гэж нэрлэгдэх болсон омог аймгийн улс газар усны савдагтаа нэг заяа муутаар цусан тахил өргөж байна. Омгийн ахлагчийн бие чилээрхжээ. Эдгэрэх болтугай.

Монголын уудам нутагт 100 жилийн өмнө: Тэр жилийн муу муухайг сорд шингээгээд гал руу хаяж байна. Хотол олноороо эрүүл энх байх болтугай.

Монголын уудам нутагт 10 хоногийн өмнө: Элэгний хорт хавдар хөөрхий ээжийн бүхий л эд эсээр үсэрхийлэн тархсан гэдгийг эмч нар оношлоод найдваргүй болжээ гэдгийг үр хүүхдэд нь дуулгав. Бүх юм мэддэг бизнес эрхлэгч "Хар ямааны элгийг ээжийнхээ элгэн дээр нь тавиад арьсы нь нөмрүүлбэл эдгэнэ" гэж зарлигдаснаас эхийгээ гэртээ гаргаж, хэд хоног таваар нь байлгах гэсэн хүүхдүүд хоорондоо эвдрэлцэв. Зарим нь энэ домд итгэж дээ. Үрийн сэтгэл гэж...

Монголын уудам нутагт 1 хоногийн өмнө: Хэд хоногийн өмнө хөгшнийгөө хөдөөлүүлсэн өвгөний сэтгэл тавгүй. Тайвшрах ч арга алга, лам таван жил газар дээр нь очиж болохгүй гэсэн байдаг. Ная хүрсэн хүнд, насны ханиа алдсан өвгөнд таван жил наслах их л хол санагдана. Хотоос нэлээд зайтай, сүүлийн үед хүн хөдөөлүүлэх болсон хөгшнийг нь тавьсан тэр нарлаг энгэр өвгөнд их таалагджээ. Болдогсон бол хажууд нь газар аваад хамтдаа нойрсмоор. Гэтэл гавьяат гэж нэг гай байнаа. Аягүй бол өөрөө хүсээгүй Алтан Өлгийд хэвтэх байх даа. Бизнес эрхэлдэг ах хүү нараа чирдэг ганц хүүдээ санаа зовох, 49 хоног ном уншуул, суврага босго, сүнс дуудна төөрүүлнэ гэх элдэв юманд хэдэн бор цаасаа төлсөөр тэр бизнест нь хөл дээрээ тогтож үлдэх л байгаа гээд түмэн бодол толгойд хөвөрнө. Ядаж байхад, мэдрэл муудмаар „ум маани бад ни хум“ уншлагын автомат хайрцаг уй гуниг улам нэмэх агаад хазгай дуудлага нь чихэнд чийртэй, өмнөд хөршид үйлдвэрлэсэн эд бололтой. Яана даа.

Дөнгөж саяхнаас байгаль хамгаалах тухай ярьж эхлээд моодонд ороод байгаа ойлголтыг манай монголчууд аль эрт мэддэг байв. Тэр чинээгээрээ дэлхийд байгаль хамгаалах хууль анх гаргаж хэрэгжүүлсэн орон. Бөөгийн мөргөлд бас авах юм бий. Байгальдаа зохистой хандаж хайрлан хамгаалах л гол авах санаа. Гэтэл бүх юм хэлбэрдэлт. Монголд одоо төрийн тайлга тахилгатай уул тав болоод төрийн тэргүүн, ерөнхий сайд нар бүгд гарсан гэсэн. Энэ зардлаа Туул голын орчмын хог, бохирдлыг цэвэрлэх хөдөлгөөн үүсгээд ажиллаж байгаа оюутан залуусдаа өгөөсэй билээ.

Цагаан сараар нийслэлийн ойролцоох нэг багахан уул эрийн хийморь сэргээдэг гээд үүр цүүрээр олон хүнд шавуулж, хог шилэнд дарагдаж байдаг болов. Шилийн Богд руу аз хийморио дуудуулахаар цагаан сараар баячууд жийпээ хөлөглөөд цувчихна. Зарим нь хийморьлог амьтаны амь авч (чоно алж) хийморь хулгайлна.

Хүүхнүүд нь нөхөр, хүргэнээ сайжруулах гэж долоон айлын тогооны хөө цуглуулах гэж гүйлдээд. Өвчин зовлонгоосоо ангижирч байна гээд ламд очиж нүүр рүүгээ нулимуулж. Гай барцадаасаа салж байна гэж хацар руугаа алгадуулж байдаг хаанахын ямар ёс вэ? Хорин нэгдүгээр зуунд маань энэ бүхэн тохирч байна уу та минь.

"Тэнгэр эцэг, Газар Эх, Өвөг дээдсийн сүнс шүтдэг бөө мөргөлийг "байгаль ертөнцөө хамгаалж зохицож амьдар, түүний хуулийг судалж зөв тусга" гэж, бурхны шашны гүн ухааны голыг "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Санаа сайтын заяа сайн"(Нагаржуна-н 4 үнэн, 8 зөв) гэсэн монгол ардын хоёрхон зүйр үгээр илэрхийлж болох шиг

Мял богдын намтар

Өдрөөр би олоогүйм шөнөөр чи юу олохов дээ

Мял богдын намтараас /Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/
... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов...
Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа.
Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан...
Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/
... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд “Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө. Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно

Бурхны шашин Монгол оронд хэрхэн нөлөө үзүүлж ирсэн болон одоо бидний амьдралын салшгүй хэсэг болсон учир, цаашид үзүүлэх үр нөлөө хор холбогдол

За энэ гарчиг худлаа шүү. Ийм гарчиг ч гэж юу байхав. Эрдэмбилэг ахын блогоос (блог нь доор Холбоос дотор байгаа) далай ламын тухай уншсан юм. Тэгээд их сонин зүйлсийг олж мэдлээ дээр нь харлаа. (Тэр блогийнхон хаана нь байгааг өөрсдөө сонирхсон хүн нь хайгаад олоорой.) Тэгсэн нэг бодогдсон зүйл нь гэвэл Далай лам мөн ч олон удаа Монголд ирсэн дээ тиймээ? Тэгэхэд бараг монгол даяараа Бурхны шашинтнууд мөртөө яагаад сургасан сургааль энэ тэрээс нь бид сурж мэдэж авч чаддаггүй юм болоо? Ганц үлдсэн үг нь "Архиан бага ууж айргаан тааваараа уу" байхаа хэхэ. Өөр үг хэлдэггүй юм шиг. Яах аргаггүй хэлээд л явж байгаа. Тэгүүл ер нь би өөрөө лойцон болохоороо тэр үг энэ тэрийг нь сонсоогүй сонссон ч ойлгох чадамжгүй юм болуу? За яахав тэр лекц гэхүү юманд нь очиж сууж чадаагүй юм байж гэхдээ зурагтаар бол харж л байсан орчуулж байгаа лам нь юмуу Далай лам нь юмуу эгэл бус эрдэнийн хэлээр яриад явчдаг юун ойлгох нэг үгийх нь язгуурыг бодоод суужийтал бараг дуусчна. Тэгсэн Далай ламд учир нь байгаам биш юмшигээ. Тэр элдэв ББС энэ тэр гээд телевиз энэ тэрд ярилцлага өгөхөөр энгийн хүн ойлгохуйц харин ч дунд нь бас инээд хавчуулаад ярьдаг энгийн яриатай эгэлгүй хүн шиг.. Тэгсэн нөгөө орчуулж байгаа нөхөдүүдэд гөөмөн учир нь агуулаастай байгаам бишүү? Нөгөө ярьсан зүйлийн нь биднуус битий хэл өөрсдөө ч ойлгохооргүй нөгөө шашин номын гэх үү хэлрүүгээ хувиргаад аваад хаячна. За тэгээд ойлгоогүй мань хэд лекц дууссаны дараа өлсгөлөн байж байгаад гэнэт хоол харсан мэт Далай ламруугаа дайран орно. Яах гэж адис авах гэж! Тэгээд улаан утас үрэл энэ тэрийг мөн авах гэж.. Оронд нь байгаа хэдэн шинэ дэвсгэртээрээ өргөл өгнө. Номын сайн ойлгоогүй хүмүүс адис аваад үрэлийн идчүүл номын сонссонтой адил л гэж ойлгодог гээд гүчирдсэн ч болчмоор. Манай сүсэгтэн олон мухар сүсгээр хэт их яваад байнаа. Хэн нэгнээс адис авж, дарж алчих гэснээр буян хурааж, нүглээ нимгэлэхгүй хэмээн ярьж буй ламыг та нэг бус харсан гэдэгт иртгэлтэй байна. Тэд тэгээд ном сургаалийг сүсэгтэн олондоо хүргэх гэж юу хийсэн билээ? Тэр номыг нь түвдээр сонсуул л ном болоод монголоор сонсуул биш болчихуу? Далай лам ирэхдээ 7 хонож байсан удаа ч бий. Ирэхээрээ тэрэлжид очоод хэвтчихдэггүй нь бол даан ч тодорхой. Олон газраар явж ном тавьж сүсэгтэн олноо гэгээрүүлэх гэж ихийг хийсээр явдаг байх. Тэгээд яагаад бидэнд Айраг архинаас өөр үг үлдээгуй байдаг билээ? Нэг л юм зөрчилдөөд байгаа биз. Биднуус тэрийг нь ойлгохгүй байх хэн нэгэнд ашигтай юм болуу? зуд болохоор нохой таргална зовлон болохоор лам таргална гэдэг билүү? юу билээ? Нэг л асуудал болохоороо лам хар явж мэргэлүүлж байж асуудлаа шийднэ. Худалдаж авах, зарах, хүнтэй суух, хүүхэд гаргах, хол газар явах, алдсан юмаа асуух, хэрэг төвөгт орооцолдох, зарга зальхай хийх, өвчин зовлон гээд ер нь бүгдийн нь асууна. Нөгөө лам нь мэддэг юмуу мэддэггүй юмуу нэг юм хэлээд л явуулна. Тэгээд итгээд тэрүүгээр нь хийнэ. Харин зүгээр гарахгүй шүү тэднийхээс хэдэн цаасаа гөвөөд гарна. Одоо хотын захаар хашаа байшинд хашаандаа жийп сойцон палдгар бүдүүн лам нар хэд байгаа болоо. Яагаад тэр номыг нь энгийн хүнд ойлгохоор бичиж болдоггүй юм болоо? Эсвэл бурхны номыг эгэл яриагаар бичүүл алдас болдын болуу? Тэгвэл баруунд тэр европ, америкт зүгээр яриагаар ном бичээд орчуулаад тэнд бурхны шашин өрнөн дэлгэрээд байхад манайд л болдоггүй юм болуу? Одоо биднуус хэдэн зуун жил энэ шашинтай байваа. Тэгүүл саяхан хүчээ аваад байгаа барууны нэг сүсэгтэнтэй мэддэг номоо амьдралын мөн чанарыг бурхны шашны талаас нь ярилцаад үзүүл хэр зөрүү гарах болоо найзуудаа? Лалын оронд янхан байдагүй, араар тавилт нь бага байхад нөгөө бурхны шашины төв болох гэж буй монгол оронд нь эсрэгээрээ хүчээ аваад байгаагын учир юу вэ? Ажил хийж мөнгө олсноос хэн нэгний доор хэвтээд уухилж байсан нь дээр гэж яагаад бодох болов оо? Ажил байхгүй болохоор аргагүй гэж үү?

Тэр сонингоор дүүрэн ажилын зарууд дандаа хятуудад зориулсан байдиймуу? аа тэнд нь англи хэлний мэдлэгтэй өндөр гоолиг залуухан охины л ажил байгаа тэ? Оёдлын үйлдвэр энэ тэрт тийм англи хэл өндөр байх хэрэг байдаг болуу? цалин багатай хаа ч хүрэлцэхгүй тэ? тэгээ л нэг элдэв дутагдалд орцон сэтгэцийн гажигтай мунагын доор хэвтээд мөнгө олох бол амар эсвэл эх орноосоо хол ажиллаж байгаа хужаагын дор ч юмуу? солонгосын дор ч юмуу тэ?
Үүнийг засахын тулд боловсролд нь анхаарах ёстой юмуу? Гэхдээ 10-н жилд нь чи янхан болж болкү ээ гэж заавал хэр хүнд хүрэх болоо? Тэгвэл эцэг өвгөдөөс нь шүтэсээр ирсэн шашинтай холбож багаас нь хүмүүжүүлсэн хүн тийм болох боловуу? би энийг л хэлэх гээд нуршчихлаа.

Надад Алтангэрэл судар Монгол хэлдээр байна. Монгол бичгээр бус бүүр криллээр гээч. Энэ номыг шүтэн гэртээ залвал за тэгээд өрх гэр чинь дээшээ явдаг гэнэ дээ. Залаад л болоо юм байхдаа тэ? Уншуул яах бол мэдээж залснаасаа бүүр л дээшээ явна даа тэ? Унших гэж үзлээ. Яагаад унших гэж үзэв зүгээр уншчихгүй. Нэг асуудал байнаа. Үнэнээ хэлье ойлгохгүй байна. Энэ номоор дүүрэн "тэгээд" "хийгээд" "түүнчлэн" гэх холбоос үгүүд, Одоогийн миний насны хүмүүс яаж ч чардайгаад үл ойлгох "ялж төгс нөгчсөн" "үзэсгэлэнгийн охь" иймэрхүү үгс миний буруу юу? эсвэл буруутан өөр газар байна уу? би ойлгохгүй л байна. Яагаад ингэж бичдэг? яагаад би ойлгохгүй байгаа зэрэг бүгийг нь ойлгохгүй байна даа.